Норвегийн од Эрлинг Холанд Исландын түүхч, яруу найрагч Снорри Стурлусоны “Kongesagaer” хэмээх маш ховор номыг 1,3 сая норвег кроноор ($130 мянга) худалдан авчээ. Энэ номыг 1594 онд хэвлэсэн бөгөөд норвег-дани хэл дээр хэвлэгдсэн хамгийн анхны зохиол гэдгээрээ онцгой. Норвегийн түүхэн дэх хамгийн үнэтэй ном гэдгээрээ мөн алдартай. Холанд тус номыг төрөлх Тима хотдоо бэлэглэхдээ номыг олон нийтэд чөлөөтэй үзүүлэх ёстой гэсэн ганц болзол тавьсан байна.
“Kongesagaer” номыг Данид хэвлэсэн бөгөөд тэр үед Норвегт хэвлэлийн машин байсангүй. Холандын авсан ном бүтэн үлдсэн цорын ганц ориг хувилбар нь юм.

Эрлинг “Би Лидст төрсөн ч багадаа Тимад амьдарч байсан. Би өөрийгөө ном их уншдаг гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ номыг манай нутгийн хүн болгон уншаасай гэж хүсэж байна. Би мөрөөдлөөрөө амьдарч байгаа. Харамсалтай нь олон хүн мөрөөдөлдөө хүрж чаддаггүй. Ном бол маш олон хүнийг мөрөөдөлд нь хөтлөх зам юм” гэжээ.
