Цахим спортын CS2 төрлийн шинжээч Якоб "Pimp" Виннече "Team Vitality” багийн талаар хуучиллаа. Тэрээр тус баг форм хэт сайн байгааг онцолж, бусдаасаа тасраад байгааг хэлжээ.
Якоб "Pimp" Виннече “Өнөө цагт энэ баг хэт давамгайлж байгаа төдийгүй шилдэг багийн шалгуурыг хэт өндөрт аваачлаа. “Team Vitality” ямар баг вэ гэдэг талаар ярих хэрэг ч алга. Тэд үнэхээр CS2 төрлийн түүхэнд хамгийн агуу баг. “Team Vitality” алтан үеийн “Astralis” багийг ч давж гарлаа. Би өмнө нь тэр үеийн “Astralis”-ийг давах битгий хэл дөхөж очих баг гарахгүй гэж боддог байсан” гэж жиргэсэн байна.
“Team Vitality” баг саяхан “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд түрүүлж, дэлхийн шилдэг гэдгээ баталсан.

HLTV шинэ чансаа
1. Team Vitality 1000 оноо
2. FURIA 482
3. Natus Vincere 464
4. Team Falcons 410
5. PARIVISION 381
6. MOUZ 371
7. Aurora Gaming 357
8. The MongolZ 310
9. Team Spirit 307
10. Astralis 191
