UBLife Logo
Кино

Энэ дөрөвдүгээр сард биднийг хүлээж байгаа 8 “peak“ шоу

Энэ дөрөвдүгээр сард биднийг хүлээж байгаа 8 “peak“ шоу

Шинэ улирал, шинэ төслүүдээр дүүрэн энэ сар стрийминг ертөнцөд нэлээд хүчтэй өрсөлдөөн авчирч байна. Доорх 8 цуврал нь үзэгчдийн хамгийн их хүлээлт үүсгээд буй бүтээлүүд юм.

1. The Boys FINAL SEASON - 4 сарын 8

Супер баатруудын хар бараан, хэрцгийлэл дүүрэн ертөнцийг харуулдаг энэхүү цувралын төгсгөлийн 5-р бүлэг илүү хурц, илүү эрсдэлтэй өрнөлтэй байх төлөвтэй. Хоумландерын эрх мэдэл улам хүчирхэгжиж, “The Boys” баг эцсийн тулаанд ойртож байна. Нэмээд, Supernatural цувралын гол дүрүүд эргэн нэгдэж буй сурагтай. Тэсэн ядан хүлээж байна.

2. “Beef” S2 - 4 сарын 16

Анхны улирлаараа сэтгэлзүйн гүнзгий драм, хар хошигнолоороо ялгарсан “Beef” шинэ улиралдаа өөр түүх, шинэ дүрүүдээр үргэлжилнэ. Хүмүүсийн дотоод уур хилэн, харилцааны зөрчил дахин хэрхэн хөндөгдөх бол?

3. Star Wars: Maul – Shadow Lord - 4 сарын 6

Star Wars ертөнцийн хамгийн сонирхолтой эсрэг дүрүүдийн нэг Darth Maul-ийн түүхийг гүнзгийрүүлсэн шинэ цуврал. Түүний өнгөрсөн, эрх мэдлийн төлөөх тэмцэл, сүүдрийн ертөнц дэх нөлөөг харуулах болно.

4. Malcolm in the Middle: Life's Still Unfair - 4 сарын 10

2000-аад оны алдарт ситком шинэчилсэн хэлбэрээр эргэн ирж байна. Малколм болон түүний гэр бүлийн амьдрал одоо хэрхэн өөрчлөгдсөнийг, насанд хүрсэн ч “эмх замбараагүй” хэвээр байгаа байдлыг хөгжилтэйгээр харуулна.

5. Euphoria S3 - 4 сарын 12

Залуусын амьдрал, сэтгэлзүй, донтолт, хайр дурлалын асуудлыг зоригтойгоор харуулдаг “Euphoria” гуравдугаар улиралдаа илүү харанхуй, илүү бодит өнгө аястай үргэлжилнэ. Рюүгийн замнал болон бусад дүрүүдийн хувь тавилан улам төвөгтэй болно.

6. Hacks S5 - 4 сарын 9

Комеди салбар дахь үе хоорондын харилцааг харуулдаг “Hacks” шинэ улиралдаа карьер, амжилт, хувийн амьдралын зөрчлийг илүү гүнзгий судална. Дебора болон Эва хоёрын харилцаа дахин сорилтод орох гэж байна.

7. The Audacity S1 - 4 сарын 12

Шинэ драм цуврал болох “The Audacity” нь зориг, эрх мэдэл, нийгмийн дарамттай тэмцэх тухай өгүүлнэ. Орчин үеийн нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндсөн, анхаарал татахуйц шинэ төсөл хэмээн хүлээлт ихээхэн өндөр байна.

8. Margo's Got Money Troubles S1 - 4 сарын 15

Залуу эмэгтэй гэнэтийн санхүүгийн амжилт, нэр хүндтэй нүүр тулж буй түүх. Амжилт, ёс зүй, хувийн амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуултыг хөндөнө. Үнэхээр сонирхолтой жүжигчид дүүрэн байгаа тул сонирхол татаж байгаа шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна