АНУ-ын Калифорнийн шүүхээс “Кетамины хаан” хэмээн алдаршсан 42 настай Жасвин Сангад 15 жилийн ял оноолоо. Тэрээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан жүжигчин Мэттью Перрид хар тамхи зарсан хэрэгт буруутгагдаж байсан юм.
Санга АНУ, Их Британийн давхар иргэншилтэй. 2024 онд баривчлагдсан. Түүнд хар тамхи зарсан, борлуулсан хэргээр 65 жилийн ял төлөвлөж байв.
Перригийн хойд эх Дебби Перри шүүхээс хэрэгтэнд дээд хэмжээний ял оноохыг шаардаж, “Санга хэдэн зуу, мянган хүнд гай зовлон авчирсан. Одоо надад баяр баясгалан, гэрэл гэгээ алга. Мэттью эргэн ирэхгүй” гэж хэлж байлаа.

Мэттью Перри хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсаны дараа Цагдаагийн газраас мөрдлөгө явуулж, Перри Холливудын хар тамхины нууц сүлжээнээс кетамин авсныг тогтоосон. Түүний үхэлтэй холбоотой таван хүн баривчлагдсаны нэг эмч Сальвадор Пласенсия 2025 оны 12 дугаар сард 2,5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Харин өөр нэгэн эмч болох Марк Чавест 3 жилийн тэнсэн харгалзах ял, 300 цагийн олон нийтийн ажил хийх ял оноосон.
Мэттью Перрид гурван тун кетамин тарьсан туслах Ивамасад дөрөвдүгээр сарын сүүлээр ял оноох юм.
