UBLife Logo
Дэлхий

ОХУ “Гадаадад иргэн нь баривчлагдсан тохиолдолд цэрэг хэрэглэх” хууль баталлаа

ОХУ “Гадаадад иргэн нь баривчлагдсан тохиолдолд цэрэг хэрэглэх” хууль баталлаа

ОХУ-ын Төрийн Думаас “Батлан хамгаалах” хуулинд оруулах өөрчлөлтийг баталлаа. Энэхүү өөрчлөлтөөр ОХУ-ын Ерөнхийлөгч Олон улсын шүүх болон өөр улс орнуудын шүүхийн тогтоолоор гадаад улс оронд баривчлагдсан иргэдээ хамгаалахын тулд цэрэг хэрэглэх эрхтэй болж байгаа юм. Барууны шинжээчид энэхүү хуулийн төслийг “айлган сүрдүүлэх арга хэмжээ” гэж үзэж байна.

БХЯ-ны дэд сайд Анна Цивилева Төрийн Думд тайлбар хийхдээ энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан бөгөөд гадаадад байгаа орос иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүгийн болон бусад мөрдлөгөөс аврах зорилготой гэж хэллээ. Хуулийн өөрчлөлтийг ердөө 5 минутад баталсан байна.

“Иргэншлийн тухай хууль”-д ОХУ гадаад улс оронд мөрдлөгөд өртсөн иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна гэж тусгажээ. Энэхүү арга хэмжээ гэдэг дээр “Батлан хамгаалах хууль”-д оруулсан зэвсэгт хүчнийг ашиглах өөрчлөлт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч гадаад оронд цэрэг илгээж болохоор болжээ.

Энэ нь Баривчлагдсан бүх орос иргэнд тусламхж үзүүлнэ гэсэн үг биш. Зөвхөн Олон улсын шүүхээс мөрдөгдөж байгаа иргэдэд хамгаалалт үзүүлнэ гэж тодотгосон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна