UBLife Logo
Дэлхий

Лениний бодлого буруу гээд шарил руу нь гутлаа шиджээ

Лениний бодлого буруу гээд шарил руу нь гутлаа шиджээ

ОХУ-ын нийслэлийн Тверь дүүргийн шүүхээс Улаан талбай дахь Лениний бунханд үймээн гаргасан коллежийн нэгдүгээр дамжааны оюутан Константин Бодуновт 10 хоног баривчлах шийтгэл оноолоо.

Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 8-нд 18 настай оюутан Константин Бодунов бунхныг үзэж сонирхжээ. Эхлээд тэр чанга дуугаар харааж, бусад үйлчлүүлэгчдэд саад болсон байна. Дараа нь занданшуулсан шарил байрлаж байгаа шилэн хоргыг гараараа хэд хэдэн удаа цохижээ. Удалгүй гутлаа тайлж, Ленин рүү шидсэн байна. Цагдаа нарын шаардлагыг биелүүлэлгүй, эсэргүүцэл үзүүлсэн тул баривчилжээ.

Богдунов байцаалт өгөхдөө “Би Лениний шашин, эдийн засгийн бодлоготой санал нийлдэггүй тул гутлаа шидсэн” гэж тайлбар өгсөн ч хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байна.

В.И.Лениний шарил халдлагад өртсөн тохиолдлууд:

-1934 оны хавар Москва мужийн нэгэн хамтралын ажилчин Митрофан Никитин Лениний шарилыг буудах гэж оролдсон.

-1957 оны 11 дүгээр сард Москвагийн оршин суугч А.Н.Романов бунханд чернил цацсан.

-1959 онд нэгэн эр алхаар хоргоны шилийг хагалсан.

-1960 онд Р.Д.Минибаев садыг даван гарч, хоргоны шилийг хагалсан байна. Шарил бага зэрэг гэмтжээ.

-1961 онд Л.А.Смирнова гэдэг бүсгүй шарил руу нулимж, чулуу шидэн, шилийг нь хагалжээ.

-1966 онд Краснодарын Г.В.Ватинцев хорго руу лантуу шидсэн.

-1967 онд Крысанов бунхны үүдэнд бөмбөг дэлбэлж, хэд хэдэн хүн амиа алджээ.

-1973 онд гар хийцийн бөмбөг дэлбэрч, бунханд байсан хэд хэдэн хүн амиа алдаж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна