Одоогоос 114 жилийн өмнө буюу 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Титаник” хөлөг живсэн билээ. Нийт 1334 зорчигч, 899 багийн гишүүнээс 1517 нь энэхүү ослоор амь үрэгдсэн. Тухайн үедээ хамгийн том осолд тооцогдож байв. Их Британийн Саутгемтоноос АНУ-ын Нью-Йорк орж явсан хөлөг мөсөн уултай мөргөлдөн, сөнөсөн билээ. “Титаник” хөлгийн тухай олон домог яриа бий. Харин бид та бүхэнд домогт хөлгийн талаарх гайхалтай баримтуудыг танилцуулж байна.

25. “Титаник”-ийн тухай анхны кино ослоос нэг сарын дараа гарсан. Гол дүрд нь ослоос амьд үлдсэн жүжигчин эмэгтэй тоглож байжээ.

24. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен “Титаник” живсэн өдөр төрсөн.

23. Хөлөг дотор 12 нохой байснаас 3 нь амьд үлджээ.

22. Онгоцны сэгийг ослоос 73 жилийн дараа л илрүүлсэн юм.

21. Гол дүрийн жүжигчин Кейт Уинслет, “My Heart Will Go On” дууг сонсохоор чичрээд эхэлдэг тул сонсох дургүй гэж хэлж байв.

20. Тэр үед хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөх магадлал одоо үеийнхээс маш бага байжээ.

19. “Титаник”-ийг сөнөөсөн мөсөн уул 2000 жилийн өмнө далайд хөвж эхэлсэн байдаг.

18. Хөлгийн 30 механикаас нэг нь ч амьд үлдээгүй. Тэд эцсийн мөч хүртэл хөлгөө аврах гэж зүтгэсэн.

17. Аврах завинд нийт зорчигчдын тал хувь нь багтаж суух боломжтой байсан ч 30 хувь нь л сууж амжжээ.

16. Хуримын бал сараа тэмдэглэхээр 13 хос залуу “Титаник-т суугаад байв.

15. Хөлгийн хамгийн үнэтэй өрөө одоогийн ханшаар 100 мянган ам.долларын үнэтэй байлаа.

14. Ослоос амьд үлдсэн цорын ганц япон хүнийг бусадтайгаа хамт үхээгүй хулчгар хэмээн ад үзсээр цөлж байжээ.

13. “Титаник”-ийн 4 хэсэг тусгай тасалгаа усанд автсан ч хөлөг живэхгүй байж болох байсан ч тэр шөнө зургаан хэсэг нь эвдэрсэн байв.

12. “Титаник”-аас өөр нэг ч том хөлөг онгоц түүхэнд мөсөн уултай мөргөлдөөд живж байгаагүй.

11. Алдарт “Hershey’s Chocolate” компанийн захирал Мильтон Хэрши ажлын уулзалтаас болоод сүүлийн мөчид хөлөгт суугаагүй байна.

10. “Титаник” маш том байсан тул бүтэн 2 цаг 40 минут живжээ.

9. Мөсөн уулыг ажиглаж хараад чиглэлээ өөрчлөх хооронд 30 секунд өнгөрсөн. Үүнээс болж мөргөлджээ.

8. Мөсөн зэрэглээ гарч, гэрэл гялалзан, мөсөн уулыг далдалж байсан гэсэн яриа бий.

7, Хөлгийн рестораны тогооч хүйтэнд амьд үлдэхийн тулд маш их архи ууснаа ярьсан байдаг.

6. 1997 оны “Титаник” киноны зардал нь жинхэнэ “Титаник” хөлгийг барих зардлаас өндөр байв.

5. Хөлөг онгоц живж байхад хөгжимчид хэдэн цагийн турш тоглосоор байсан. Бүгд амиа алджээ.

4. Хөлгийн 4 дэх яндан нь гоёлын зориулалттай агааржуулагч байжээ.

3. Ням гарагт байнга хийдэг байсан завины дасгал сургуулийг хүчтэй салхи, хөлөг онгоц хурдан явж байснаас болон цуцалсан байв.

2. Хөлөг хэт том байснаас нүүрс түлэхэд л 176 хүн хэрэгтэй байжээ.

1. “Титаник” хөлөг өөрийн гэсэн сонинтой байв.

