UBLife Logo
Спорт

Уэйн Гретцкигийн өмсгөл 2,8 саяар зарагдлаа

Уэйн Гретцкигийн өмсгөл 2,8 саяар зарагдлаа

Канадын домогт хоккейчин Уэйн Гретцки өнгөрсөн нэгдүгээр сард 65 нас хүрсэн ч шинэ рекорд амжилт тогтоосон хэвээр байна. Энэ удаад Гретцки спортын талбайд биш дуудлага худалдаан дээр рекорд тогтоолоо.

1988 оны Стэнлийн Цомын тэмцээний финалд түүний өмсөж байсан өмсгөл 2,8 сая ам.долларын үнэд хүрсэн байна. Тэр үед Уэйн “Edmonton Oilers” багт байсан бөгөөд Цомын төлөөх тоглолтод “Boston Bruins” багтай таараад байв. 99 дугаартай энэ өмсгөл хоззейн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн эд зүйл болж байна.

2022 онд яг энэ өмсгөлийг "Grey Flannel” дуудлага худалдаан дээр 1,452 сая ам.доллароор худалдан авч байсан юм. 3 жилийн дотор өмсгөлийн үнэ хоёр дахин өсжээ.

Финалын цувралын хамгийн сүүлийн тоглолт дээр тог тасарч, тоглолтыг хойшлуулж байсан түүхтэй. Хоёр өдрийн дараа үргэлжлүүлэн тоглоход Гретцки энэ өмсгөтэй талбайд гарч байжээ. Энэ түүх ч өмсгөлийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн энэ цувралын дараа Уэйн "Los Angeles Kings” багт шилжин, Эдмонтон дахь үе нь өндөрлөсөн тул Грэтцкигийн албан тоглолтод өмссөн хамгийн сүүлчийн өмсгөл гэдэг нь тодорхой байгаа юм. Ямар хүн худалдан авсныг мэдээлсэнгүй.

Уэйн Гретцки замналынхаа турш 2000-аас дээш оноо авсан анхны хоккейчин. Нийт 61 рекорд тогтоож байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...