Цахим спортын “Counter-Strike 2” төрлийн “CS Asia Championships 2026” тэмцээнд манай The MongolZ баг уригдлаа.
Зохион байгуулагчид чансаа сайтай 16 багийг шууд урьсан байна. Үүнд: PARIVISION; Falcons; MOUZ; Aurora; The MongolZ; Liquid; B8; 3DMAX; Legacy; NRG; paiN; M80; BC.Game; MIBR; Lynn Vision; TYLOO багууд багтаж байна.

Тэмцээн тавдугаар сарын 20-24-нд БНХАУ-ын Шанхайд болно. Шагналын сан 1 сая ам.доллар.

Өнөөдөр ирсэн мэдээгээр Сербийн “Aurora Gaming” баг визийн асуудал гарсан тул “CS Asia Championships 2026” тэмцээнд орж чадахгүй болжээ. Ингээд тэдний оронд Шведийн “Ninjas in Pyjamas” баг орохоор болсон байна.
