UBLife Logo
Сэтгэл судлал

Өөдрөг хүмүүс 85 ба түүнээс дээш наслах боломж өндөр гэж судалгаагаар тогтоожээ

Өөдрөг хүмүүс 85 ба түүнээс дээш наслах боломж өндөр гэж судалгаагаар тогтоожээ

Бостоны их сургуулийн эрдэмтэд өөдрөг үзэл ба наслалтын уялдаа холбоог тодорхойлох зорилготой судалгааг олон жилийн турш хийж, үр дүнг нь шинжлэх ухааны "Proceedings" сэтгүүлд нийтэлжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг 1976-2004 онд, эрэгтэйчүүдийг 1961-1986 оны хооронд судалж, тандалт хийж байсан аж.

Эерэг хандлагатай, өөдрөг хүмүүс бусдаас 11-15 хувиар урт насалдаг болохыг энэхүү судалгаагаар баталсан бөгөөд өндөр оноо авсан өөдрөг үзэлтнүүдийн дунд 85 ба түүнээс дээш насныхан цөөнгүй байжээ. Өөдрөг үзэлтэй эмэгтэйчүүд 85 ба түүнээс дээш наслах магадлал 1.5 дахин өндөр, харин эрэгтэйчүүд 1.7 дахин өндөр байдгийг тогтоосон байна. "Өөдрөг үзэлтэй хүмүүс ихэвчлэн амьдралын зорилготой, түүндээ хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэй байдаг" гэж тус судалгааны багийн ахлагч Левина Ли ярьжээ.

Өмнө нь үүнтэй төстэй судалгаа хэд хэдэн удаа хийгдэж байсан бөгөөд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, зүрх судас болон уушгины үйл ажиллагаа, дархлааны тогтолцоо зэрэг нь өөдрөг үзэл, хандлагатай шууд холбоотой болохыг баталжээ.

Эерэг хандлагатай хүмүүс амьдралд нь таагүй зүйлс тохиолдоход бусдыг буруутгах нь бага байдаг бөгөөд өөрт тохиолдсон бэрхшээл, зовлонг нь түр зуурынх, амьдралыг нь сайжруулах боломж гэж харах нь элбэг байдаг гэжээ. Хамгийн сонирхолтой нь, тухайн хүний өөдрөг үзлийн ердөө 25 хувь генээс уламжлагдсан байх боломжтой бөгөөд үлдсэн нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг байна.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...