Монголын Үндэсний Музей "Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэнг 2026 оны тавдугаар сарын 05 хүртэл сунгасан байна. Та бүхэн тус үзэсгэлэнг хараахан үзэж амжаагүй бол яараарай. Өнөө цагийн залууст үлгэр дуурайлал, бахархал, эмзэглэлийг мэдрүүлж сурах чин хүсэлд нь оч бадрааж буйд үзэсгэлэнг зохион байгуулагчид талархаж буйгаа илэрхийлжээ.
Тэртээх 100 жилийн өмнөх Өрнөд Европ, тэр дундаа ХБНГУ-ыг зорин суралцаж байсан Монгол залуусын боловсролын замнал үргэлжилсээр байна. “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-д суралцах Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд МУИС-ийн Европ судлалын тэнхимийн ахлах багш Б.Энхболдын хамт “Алс газар сурахаар одогсод:100” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Тус үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын 5-ныг дуустал Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.