UBLife Logo
Нийгэм

Дулааны цахилгаан станцуудын засвар, шинэчлэлд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэв

Дулааны цахилгаан станцуудын засвар, шинэчлэлд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДЦС-уудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг ЗГ-ын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр боллоо.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол өнөөдрийн байдлаар 69 зуухнаас ажилд 39, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 10 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 34, бэлтгэлд 8 байгаа бөгөөд долоон турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн байгааг салбарын сайд Б.Найдалаа танилцууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...