UBLife Logo
Дэлхий

Фото: В.Путин, Ши Жиньпин нар 40 дэх удаагаа уулзлаа

Фото: В.Путин, Ши Жиньпин нар 40 дэх удаагаа уулзлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 19-20-нд Хятадад төрийн айлчлал хийж байна.

Өнөөдөр Бээжин хотын Тяньаньмэнь талбайд хүндэт зочноо угтах албан ёсны арга хэмжээ болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Путиныг угтан авлаа.

Төрийн тэргүүд гар барин, мэндчилсний дараа хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага болсон юм.

Найрал хөгжим “Подмосковные вечера” дууг эгшиглүүлсэн нь онцгой зүйл байлаа.

Ёслолын дараа талууд Ардын хурлын ордонд орж, албан ёсны хэлэлцээр эхэллээ.

Хэлэлцээрийн хөтөлбөр тодорхой болоогүй ч дэлхий дахины улс төр, эдийн засгийн байдал, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх нефть, байгалийн хий, “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн талаар ярилцана гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар нэг нэгнээ “Анд найз” хэмээн нэрлэж, байлаа.

Путины зөвлөх Юрий Ушаковын мэдэгдсэнээр энэхүү дээд хэмжээний уулзалтаар нийт 40 баримт бичигт гарын үсэг зурахаас 21 баримтыг төрийн тэргүүд өөрсдөө батлах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...