UBLife Logo
Дэлхий

Тайванийн ноход масктай зугаалж байна

Тайванийн ноход масктай зугаалж байна

Энэ жил хүн төрөлхтнийг айлгасан нэгэн зүйл бол хантавирус юм. Дэлхийн хэмжээний цар тахал болоогүй ч олон оронд тархсан билээ. Энэ өвчин хулгана, харх зэрэг мэрэгч амьтдаар дамждаг халдварт вирус. Тайваньд энэ хавар хантавирусийн хоёр халдварын тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас бараад байгаа юм. Тайбэй хотын Даань дүүргийн 70 настай эрэгтэйд нас барсны дараа хийсэн шинжилгээгээр хантавирус гэдэг нь тогтоогдсон. Түүний гэрийн ойролцоо барьсан хулганаас мөн хантавирус илэрчээ.

Тайбэй хотын дарга тэр даруй яаралтай шийдвэр гаргаж, хот даяараа хортон мэрэгч устгах дайнд мордлоо. Ариун цэврийн албанаас гудамж талбайд хулганын хор хаяж эхэлсэн байна.

Үүнд нохой тэжээдэг улсууд маш их дургүйцсэн. Хулганын хор бол дотоод цус алдалтад хүргэдэг үхлийн хор. Нохойгоо салхинд гаргахад тухайн хорыг долоох, идэх эрсдэл маш өндөр. Ингээд л Тайваньд нохойдоо торон маск зүүлгэж эхэллээ.

Энэ маск нохойны амьсгалах, хуцах, харахад саад болохгүй ч газраас юм авч идэх, авахад саадтай.  

Масктай нохдыг харсан хүмүүс зөгийчин, туялзуур сэлэмний тамирчин гэж шоглож байгаа ч хорноос сэргийлэх өөр үр дүнтэй арга гараагүй л байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...