UBLife Logo
Кино

Ким Сү Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

Ким Сү Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

Жүжигчин Ким Сү Хёныг санаатайгаар гүтгэж, маш олон удаа хуурамч мэдээлэл тараан, хүний нэр хүндийг ноцтой гутаасан “Garosero Research Institute” хэмээх юүтүүб сувгийн блогчин Ким Се Ыйг баривчиллаа. Сөүлийн шүүхээс түүнийг “Хэргийн баримтыг устгах, оргон зайлах магадлалтай” гэж үзжээ.

Хэргийг сануулахад жүжигчин Ким Сү Хён нь эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сае Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээллийн улмаас тайз, дэлгэцээс холдон, нийгмийн асар их ад үзэлт, дээрэлхэлтэй нүүр тулгарсан. Зар сурталчилгааны гэрээ цуцлагдаж, их хэмжээний эдийн засгийн хохирол амссан. Энэ бүхнийг талийгаачийн ар гэр болон блогчин Ким Се Ый нар үйлдэж байжээ.

Өчигдөр Сөүлийн Шүүхийн шүүгч Пудон Сик түүнийг байцаасныхаа дараа баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Ким Се Ыйг Мэдээлэл, холбооны сүлжээний тухай хууль, Бэлгийн гэмт хэргийн хууль (камерын бичлэг тараасан гэх мэт) зөрчсөн болон айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгажээ. Мөн YouTube сувгаас орлого олохын тулд хуурмаг бичлэг хийн, тарааж байсан нь тогтоогджээ.

Тэрээр Ким Сэ Роны гэр бүлээс авсан мэдээллээ өөрчилсөн, Ким Сү Хёны нэрийг оруулсан, Ким Сэ Роны ярианы бичлэгийг хиймэл оюунаар үйлдсэн байж болзошүгүй нь илэрсэн байна.

Ким Се Ый жүжигчин залууг Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь харилцаанд ороогүй, үхэл нь жүжигчинтэй хамаагүй гэдгийг мэдсээр байж санаатай хуурамч мэдээлэл тараасаар байсан байна. Харин Ким Се Ый сэтгүүлчдэд хэргээ хүлээхгүй гэж мэдэгдсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...