АНУ-ын Лас-Вегаст уламжлалт “American Music Awards” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэхүү ёслолоор хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг билээ.
Энэ жилийн улаан хивсэн дээр жүжигчин Тейяна Тейлор, олимпын аварга Алиса Лью, дуучин, жүжигчин Хиллари Дафф, поп хамтлаг Katseye, дуучин Биби Рекса, Мелани Мартинес зэрэг одод алхлаа.

“One Battle After Another” киноны од Тейяна Тейлор янз бүрийн ёслолыг чимсээр байна. Энэ удаад ягаан өнгийн “Balenciaga”-тай иржээ.

Дуучин Тинаше цагаан угалзтай “нүцгэн” даашинз, жүжигчин Кэрол Жи богинохон топ, өргөн банзалтай ёслолыг чимсэн.

Энэ ёслолын хамгийн гол үйл явдал нь Николь Шерзингер тэргүүтэй домогт “Pussycat Dolls” хамтлаг эргэн ирсэн явдал байлаа. Тэд 2006 оноос хойш ёслолд оролцож байгаа нь энэ.

“American Music Awards” ёслолын ялагчид
Оны шилдэг уран бүтээлч - BTS
Оны шилдэг шинэ уран бүтээлч - Katseye
Оны шилдэг цомог - Sabrina Carpenter — “Man's Best Friend”
Шилдэг хип-хоп цомог - Cardi B — “Am I the Drama?”
Шилдэг поп эрэгтэй дуучин - Жастин Бибер
Шилдэг поп эмэгтэй дуучин - Сабрина Карпентер
Шилдэг хип-хоп дуучин - Кендрик Ламар







