НҮБ-аас саяхан Израилын хүчний байгууллагынхан шорон, хорих газарт байгаа палестин иргэдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа гэсэн баттай эх сурвалжийн мэдээг дэлгэж, Израилыг хар жагсаалтад оруулж байгаагаа зарласан. Үүний хариуд Израил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй бүх харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдлээ.
Израилын Элчин сайд Дэнни Дано X хуудсандаа “Энэ нарийн бичгийн даргатай бид бүх холбоогоо тасалсан. Израилыг хар жагсаалтад оруулж, биднийг бэлгийн хүчирхийлэлд буруутгана гэдэг байж болшгүй зүйл. Энэ нарийн бичгийн дарга Израилын талаар худал мэдээ тарааж байна. Биднийг алан хядагч ХАМАС бүлэглэлтэй адилтгаж болохгүй. НҮБ үүгээрээ улс төрийн нөлөө, авлигад автсан байгууллага гэдгээ баталлаа” гэж ярьсан байлаа.
Мөн Антониу Гутерришийг албан тушаалтай байгаа цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын оффистой ямар ч холбоо тогтоохгүй гэжээ.
