UBLife Logo
Цаг агаар

Лхагва гарагаас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Лхагва гарагаас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг дулаарч 12-14 градус дулаан байна.

Өнөөдөр 20 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Маргааш буюу 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -2-3 градус, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Лхагва гараг буюу 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...