Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халж, төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Хотын хойд болон зүүн хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур өдөртөө 23-25 градус дулаан байна.

Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 36-41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.