UBLife Logo
Дэлхий

АНУ-д төрсөн хүүхдийн иргэншлийг хязгаарлах Трампын зарлигийг хүчингүй болгов

АНУ-д төрсөн хүүхдийн иргэншлийг хязгаарлах Трампын зарлигийг хүчингүй болгов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр удаагаа сонгогдоод гаргасан эхний зарлиг нь “Америкийн нутаг дэвсгэрт төрсөн хүүхдүүд автоматаар АНУ-ын иргэн болдог эрхийг хязгаарлах, цаашдаа цуцлах” зарлиг байлаа. Харин АНУ-ын Дээд шүүхээс Мягмар гарагт түүний зарлигийг хүчингүй болгожээ.

Тэр үед Трамп “Гадаадын иргэд, хууль бус цагаачдын хүүхдэд иргэншил олгохыг өөрчлөх нь хэцүү гэж надад хэлдэг байсан. Гэтэл хуулинд өөрчлөлт оруулахгүй шийдэж болох юм байна. Ерөнхийлөгчийн зарлиг гаргахад л хангалттай гэж манай хуульчид хэлсэн. Хууль бусаар хүн хүрч ирээд хүүхэд гаргаад, хүүхэд нь нутгийн иргэдтэй адил эрхтэй иргэншил авдаг дэлхийн цорын ганц орон бол Америк. Энэ бол тэнэг зүйл. Зогсоох ёстой” гэж мэдэгдэж байсан юм.

Дээд шүүх “Америкийн нутагт төрсөн бүх хүүхдэд автоматаар АНУ-ын иргэншил олгоно” гэсэн Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлтийг хязгаарласан Трампын шийдвэрийг хууль бус гэж үзлээ.

Америкт төрсөн хүүхэд АНУ-ын иргэншил авах зарчмыг хуулийн практикт “jus soli” гэж нэрлэдэг бөгөөд Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөд заасан байдаг. “АНУ болон түүний харьяа, хууль дүрмийг дагадаг нутаг дэвсгэрт төрсөн бүх хүн АНУ болон амьдарч байгаа мужийнхаа иргэн байна” гэж заажээ.

Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийг 1868 онд Иргэний дайн дууссаны дараа баталсан бөгөөд зорилго нь чөлөөлөгдсөн боолуудад иргэншил өгөх явдал байлаа. Харин 1898 онд АНУ-ын Дээд шүүх энэ зарчим цагаачдын хүүхдүүдэд ч хамааралтай гэдгийг баталсан түүхтэй. Учир нь тэр жил Америкт төрсөн хятад цагаачийн хүү Вонг Хятадад аялаад эргэж ирэхэд нь хилээр нэвтрүүлээгүй юм. Вонг заргалдаж, цагаач хүн ч Үндсэн хуулийн тэр эрхийг эдэлж болно гэдгийг баталж чадсан билээ. Ийнхүү АНУ-ын нутагт төрсөн бол үндэстэн ястан үл хамааран цагаач, дүрвэгч, хэн ч бай иргэн болох эрх хэрэгжиж эхэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...