UBLife Logo
Спорт

Асахифүжи Б.Очирсайхан түүхэн амжилтаар жюүрёод дэвшлээ

Асахифүжи Б.Очирсайхан түүхэн амжилтаар жюүрёод дэвшлээ

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх сарын 8-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын тэмцээний банцүкэг хэлэлцэж, шинээр жюүрёод дэвших бөхчүүдийн нэрсийг зарлалаа.

Исэгахама дэвжээний Асахифүжи Б.Очирсайхан, Киото хотын уугуул, Отоваяма дэвжээний Рюүхо нар цолтой бөх боллоо. Рюүхо нь Какүрюү аваргын анхны цолтой шавь болж байгаа юм.

Асахифүжи Б.Очирсайхан (24 нас, 187 см өндөр, 152 кг) өнөөдөр ояката багшийнхаа хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрээр “Ояката багш, дэмжигч хүмүүсийн ач тусаар дэвшиж чадлаа. Их баяртай байна. 11 дүгээр сарын тэмцээнд түрүүлэх зорилготой. Цаашдын гол зорилго бол ёкозүна цол” гэж ярилаа.

Манай бөх өнгөрсөн 11 дүгээр сард мэргэжлийн анхны барилдаанаа хийж, ердөө 6 башё барилдаад цолтой бөх болж байна. Жилд 6 тэмцээнтэй болсон 1958 оноос хойш энэ нь түүхэн амжилт болж байгаа юм. 6 тэмцээнд барилдаад жюүрёод дэвшсэн нь Жёокорюү, Энхо нартай зэрэгцэх түүхэн амжилт болж байгаа юм. Асахифүжи

Исэгахама ояката “Намрын тэмцээний өмнө Асахифүжи хавиргаа хугалсан байсан. Бэлтгэл ч хийж чадалгүй тэмцээнд орсон ч 6 давж чадлаа. Гадаадаас ирсэн бөх амжилт гаргахын тулд япон хүнээс илүү хичээн зүтгэж, сүмо бөхийг судлах шаардлагатай. Асахифүжид ч ингэж байнга зөвлөдөг. Хүн болгонд хайрлагдсан бөх болоорой” гэж магтсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...