UBLife Logo
Спорт

Азийн наадам: Казахстаны боксчид эсэргүүцэл гаргалаа

Азийн наадам: Казахстаны боксчид эсэргүүцэл гаргалаа

Японы Нагоя хотод Азийн наадам үргэлжлэн явагдаж байна. Наадамд оролцож байгаа Казахстаны шигшээ баг хоёр дахь удаагаа зохион байгуулах хороонд эсэргүүцэл гаргаж байна. Эхний удаад хөнгөн атлетикийн спорт алхааны тамирчин Ясмина Токсанбаева түрүүлсэн ч дүрмийн бус пүүз өмссөн хэргээр алтан медалийг нь хураан авсан. Өрсөлдөгчид нь түүний эсрэг гомдол гаргасан байлаа. Харин энэ удаад Казахстаны Боксын холбооноос "World Boxing” холбоо болон Азийн боксын холбоонд албан ёсны хоёр эсэргүүцэл хүргүүлжээ.

Эмэгтэй 75 кг жинд Казахстаны Наталья Богданова Энэтхэгийн Боргохайнд ялагдсан. Харин эрэгтэй 55 кг жинд Махмуд Сабырхан Филиппин улсын Карло Пааламд хожигдсон билээ. Тэд хоёулаа дэлхийн аварга бөгөөд ийнхүү Азийн наадамд хүрэл медальтай хоцорсон юм.

Казахстаны боксын холбооны мэдэгдэлд “Энэ хоёр тулааныг шүүсэн шүүгч нар ямар нэг байдлаар эсрэг талтай холбоотой. Тэд ил тод өрсөлдөгч тамирчны талд шүүлээ. Энэ хоёр тулааны үр дүнг дахин шалгахыг хатуу шаардаж байна” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...