Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ирэх жил 2027 оны зургаадугаар сарын 11-13-нд гурав хоног үзүүлэх тоглолт, барилдаан хийхээр болсноо зарлав. Башё болох газар нь “One Bangkok Forum” ордон.

2025 оны Лондон, 2026 оны Парисын дараагаар ийнхүү 3 жил дараалан гадаадад башё зохион байгуулж байна.
Харин Азид 2013 оны Индонезийн Жакартагаас хойш 14 жилийн дараах башё болж байгаа юм. 2027 онд Япон, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ой тохиож байгаа. Энэхүү ойн арга хэмжээний нэгэн хэсэг нь сүмо башё болох учиртай.
