UBLife Logo
Спорт

АЙЧИ-НАГОЯА-2026: Сонгомол бөхийн 52 жилийн дараах медаль

АЙЧИ-НАГОЯА-2026: Сонгомол бөхийн 52 жилийн дараах медаль

“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Туркменистаны Аманберди Агамаммедовыг 9:5-аар ялж, Азийн наадмын медалийн тавцанд зогслоо.

Энэхүү амжилт нь Монголын сонгомол бөхийн Азийн наадмын түүхэн дэх зургаа дахь медаль, тав дахь хүрэл медальтан  болж байна. Ийнхүү Монголын сонгомол бөхийнхөн 52 жилийн дараа Азийн наадмаас медаль хүртэж, Г.Ганхуяг түүхэн амжилтын буухиаг үргэлжлүүллээ.

Фото: Д.Нямбилэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...