UBLife Logo
Спорт

Жүдо ДАШТ: 81 кг, 63 кг жинд хэн түрүүлэх вэ?

Жүдо ДАШТ: 81 кг, 63 кг жинд хэн түрүүлэх вэ?

Энэ сарын 4-нд Азербайжаны Баку хотод эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхний 6 жингийн барилдааны аваргуудаа харлаа. Жүдо бөхийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн Японы баг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Манай баг одоогоор медаль аваагүй байгаа ч өнөөдөр медалийн найдвар байгаа. Өнөөдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг жингийн барилдаантай.

Эрэгтэй 81 кг

Энэ жинд хүснэгтийг толгойлж байгаа бөх бол Канадын Франсуа Готье Драпу. Энэ жил Лимагийн Их Дуулгад мөнгөн медаль хүртсэн.

Японы багаас Токио, Парис Их дуулгын аварга Юүхей Ойно иржээ. Азийн наадмаас хүрэл медаль авсан БНСУ-ын И Жунван түүнтэй хоёрдугаар тойрогт таарах магадлал өндөр.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн 3 удаагийн аварга Гүржийн Тато Григалашвили эхний 8-д багтаагүй, хэсэг толгойлж чадаагүй ч гол фаворит хэвээр байх болно. Манай О.Шинэбаяр Словений HERKOVIC Nace-тай таарсан.  

Нутгийн эздийн гаргасан 3 тамирчин тун чадварлаг жүдочид - Зелим Цкаев, Омар Ражабли, Вусал Галандарзаде.

Энэ жил 8 тэмцээнд орж, 5 медаль авсан Сербийн Михайло Симин 21 настай залуу бөх. Медаль авах бүрэн боломжтой.

Битүү морьд: Казахстаны Жалгас Кайролла, Молдавын Петру Пеливан, АНЭУ-ын Гажимурад Омаров.

Эмэгтэй 63 кг

Дээрх зургаас харж байгаачлан Харүка Кажюү энэ жингийн хамгийн гол бөх. Түүнийг ялагдана гэхэд тун хэцүү. Отгон дэлхийн аварга, ер нь ялагдалгүй явж байгаа аварга.

Түүний өрсөлдөгчдөөс хамгийн өндөр чансаатай нь Азийн аварга манай Л.Энхрийлэн.

Туршлагатай, техниктэй Жессика Климкейт, 2016 оны олимпын аварга, домогт Рафаэла Сильва ч энд байна.

2024 оны дэлхийн аварга Нидерландын Жоан Ван Лишут медалийн төлөө өрсөлдөнө.

Битүү морьд: Францын Манон Декетер, Хорватын Ева Оберан, Косоюогийн Лаура Фазлиу.

Б.Ганхайч, Л.Энхрийлэн нарын өрсөлдөөн сонирхолтой. Б.Ганхайч Харүка Кажюүгийн А хэсэгт орсон байгаа. Л.Энхрийлэн С хэсгийг тэргүүлээд гараад ирэх учиртай.

Өчигдрийн медальтнууд

Эрэгтэй 73 кг

1. ТАНАКА Рюүга (Япон)

2. МАХМАДБЕКОВ Махмадбек (АНЭУ)

3. МАМЕДАЛИЕВ Рашид (Азербайжан)

3. БУЛЕМТАФЕС Дайян (Франц)

Эмэгтэй 57 кг

1. ОМОРИ Акари (Япон)

2. ЛИПАРТЕЛИАНИ Этери (Гүрж)

3. ПУЛИЖ Ана Виктория (Хорват)

3. Марика ПЕРИШИЧ (Серби)

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...