UBLife Logo
Спорт

Senzu шинэ дүрмийн талаар бодлоо хэллээ

Senzu шинэ дүрмийн талаар бодлоо хэллээ

Цахим спортын “BC.Game” багийн тоглогч Азбаяр “Senzu” Мөнхболд Valve-гийн шинэ дүрмийн талаар саналаа хэллээ. Valve-гаас мэйжор тэмцээний урилгын талаар шинэ дүрэм гаргасан. Шинэ дүрэм ёсоор багуудыг дураараа тивээ солихыг хориглож, хэрэв өөр тивийн тамирчин авбал доод тал нь 3 сарын дараа тухайн тивд шилжиж байх шийдвэр гаргасан. “BC.Game” багийн хувьд аравдугаар сард Европын бүсээс гарсан тул тэмцээн болоход энэхүү гурван сар нь гүйцэхгүй болж байгаа юм. “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох найдвар нь багассаар байгаа.

Энэ үед тус багийн монгол тоглогч Азбаяр “Senzu” Мөнхболд “Ха ха. Сонирхолтой болж байна шүү. Итгэл найдвараа бүү алдаарай. Бид өдөр ирэх тусам сайжирч байгаа. Боломжгүй зүйл гэж байхгүй. Бид өдөр бүр шаргуу ажиллах болно. Зорилгодоо хүртлээ бэлтгэлээ хийсээр байх болно. Дараагийн тэмцээнд уулзья” гэжээ.

“BC.Game” баг энэ сарын 12-нд эхлэх “Stake Pulse Beat III” тэмцээнд оролцоно. Тэдний баг D хэсэгт MIBR, Heroic, Envy багуудтай нэг хэсэгт ороод байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...