UBLife Logo
Спорт

Үта Абэ: Айдас мэдэрсэн ДАШТ байлаа

Үта Абэ: Айдас мэдэрсэн ДАШТ байлаа

Азербайжаны Бакуд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёрдахь өдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг жингийн барилдаанууд явагдлаа. Үр дүн спорт сонирхогчдын хүлээлтийн дагуу болсон ч үнэндээ ах дүү хоёр Абэ тун их чардайж байж, дэлхийд дахин түрүүллээ. Хифүми 5, Үта 6 дахь ДАШТ-дээ түрүүлсэн нь энэ.

Тэднийг эх орондоо харьж ирэхэд нь хэвлэл мэдээллийнхэн тосож байлаа.

Үта Абэ “Хамгийн хүнд хэцүү ДАШТ минь байлаа. Өрсөлдөгчиддөө бүрэн судлуулж, тэд миний эсрэг янз бүрийн зүйл бэлтгэжээ. Татами дээр айдас төрсөн шүү. Ялна гэдэг үнэхээр хэцүү юм гэдгийг мэдэрсэн тэмцээн боллоо. Энэ маягаараа бол олимпод түрүүлж чадахгүй нь гэж бодогдлоо. Хийх гэсэн зүйлээ хийж чадаагүй харамсал, сэтгэл зүйн хувьд ч олон асуудал үлдлээ. Өдий хүртэл маш олон тэмцээнд оролцсон ч урьдах шигээ сэтгэл зүйгээ яг таг бэлтгэхэд илүү хэцүү болсон байна. Гадаадын тамирчид ирэх жилийн ДАШТ-д барилдаан, ур чадвараа улам сайжруулаад ирэх нь ойлгомжтой. Би ч гэсэн 2028 оны олимпын өмнөх нэгэн алхам болгож, ирэх жилийн ДАШТ-д илүү сайн Абэ Үтаг харуулахыг зорих болно”

Хифүми Абэ “Танхимд ирж дэмжсэн, Японоос дэмжсэн хүмүүсийн ачаар дэлхийд 5 түрүүлж чадлаа. Үнэхээр баяртай байна. Цаашдаа ч ур чадвараа улам сайжруулан, илүү хүчтэй болно. Лос-Анжелесийн олимп ойртож байгаа энэ үед чухал тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Дэлхийн аварга болсон тоогоор Японы эрэгтэй жүдочдын дунд тэргүүллээ гэж бичиж байгаа ч энэ нь миний зорилго биш. ДАШТ-ий 5 алтан медаль бол миний зорилгодоо хүрэх замын жирийн нэг өнгөрөөд гарах цэг”

Ах дүү хоёрын хамтдаа 2028 оны олимпод түрүүлэх зам үргэлжилсээр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...