Одоогоос яг 30 жилийн өмнө болсон нэгэн цуутай хэргийг АНУ-ын Лас-Вегасын шүүх хэлэлцэж, хаалаа. Алдарт рэп дуучин Тупак Шакурыг 1996 онд машинд нь буудан хороосон хэрэг ийнхүү албан ёсоор хаагдаж байгаа юм. Дуэйн “Киффи Ди” Дэвист 40 жилийн ял оноолоо.
Шүүгч Карли Кирни ялын тогтоолыг уншин танилцуулахдаа “Би танаас бүтэн 3 жилийн хугацаанд нэг зүйлийн олон янзын тайлбар сонсож ирлээ. Та “Тиймээ, би энэ хэрэгтэй холбоотой. Гэхдээ би одоо өөр хүн. Би өнгөрснөөсөө салсан. Би одоо өвөө болсон” гээд л яриад байлаа. Танд хүнийг гэр бүлээс нь салгах эрх байхгүй. Та хүний амь насыг хөнөөчихөөд юу ч болоогүй юм шиг явж болохгүй” гэж хэлсэн байна.

Дуэйн “Киффи Ди” Дэвис бол энэ хэргийн сэжигтнээр татагдсан цорын ганц хүн. Түүнтэй хамт байсан 3 хүн аль хэдийн нас барцгаасан. Дэвис “South Side Compton Crips” дээрмийн бүлгийн гишүүн байсан бөгөөд тэд Тупакийн холбоотой байсан “Mob Piru Bloods” бүлэгтэй сөргөлддөг байжээ. “Киффи Ди” 2019 онд намтраа гаргахдаа Тупакийг хэрхэн алснаа бичсэн байдаг. Тупак Шакур түүний хамаатантай зодолдсон тул Дэвид шийтгэхээр шийдсэн. Тупакийг буудсан бууг тэр алуурчдад өгсөн, машинд хамт байснаа өгүүлсэн юм. Түүнийг 2023 онд баривчилсан. Дэвид мөнгө олохын тулд намтартаа худал бичсэн гэж мэдүүлсэн ч Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцлоо.
