ОХУ-ын Сахалинд Японы “Hokkaido Shimbun” сонины сэтгүүлчийг тагнуулын хэргээр баривчилсан байна. Түүнийг Оросын батлан хамгаалах хүчин чадлын талаар мэдээлэл цуглуулж, Японы нэгэн тусгай албанд илгээж байсан гэж буруутгажээ. Тодорхой хэлбэл япон сэтгүүлч Курилийн арлаас Украины дайнд явсан хүмүүсийн тоог гаргаж байсан ажээ.
Сэтгүүлчийн нэрийг Юки Имаи гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээллэж байна. Имаи Санкт Петербургийн их сургуульд суралцаж байсан. 2014 оноос хойш олон удаа ОХУ-д ирж байсан бөгөөд энэ жил Төрийн Думын сонгуулийг сурвалжилжээ. Имаи 2025 оны 12 дугаар сард Владивосток хотод буруу удирдлагатай япон хуучин машин хэрхэн нэмэгдэж байгаа талаар нийтлэл бичсэн. Энэ жилийн зургаадугаар сард ЗХУ-ын үед олзлогдсон япон цэргүүдийн түүхийг судлан, булш сонирхож байсан байна.

Хамгийн сүүлд ОХУ-д гадаадын сэтгүүлч баривчлагдсан нь 2023 оны “The Wall Street Journal” сэтгүүлийн Эван Гершкович байлаа. Түүнд тагнуулын хэргээр 16 жилийн ял өгсөн ч хоригдол солилцох гэрээгээр солилцсон юм. 2019 онд Алс Дорнодод нэгэн япон сэтгүүлч баривчлагдсаныг Оросоос албадан гаргаж байлаа.
