Японы Айчи мужийн Нагоя хотод болж байгаа Азийн пара V наадмаас Монголын баг тамирчид зургаан медаль хүртээд байна. Өчигдөр хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Гансүхийн Ган-Эрдэнэ 10:78 түлхсэн амжилтаар мөнгөн медаль хүртэж, монголчуудын медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Манай улс 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 13-д жагсаж байна. Багийн дүнгээр БНХАУ, Узбекистан, Япон улсууд тэргүүлж байгаа юм.
Алтан медаль
-Таеквондогийн K44 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав,
-Таеквондогийн К44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,
-Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа
Мөнгөн медаль
-Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,
-Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлт Г.Ган-Эрдэнэ.
Хүрэл медаль
-Таеквондогийн K44 ангиллын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Темирбек.

