Хүн ам ихтэй хотуудад байрны түрээсийн үнэ жил ирэх тусам нэмэгдэж байна. Иймд байр худалдаж авах, түрээслэх боломжгүй хүмүүс үнэ хямд, бага зайтай микро байранд амьдрахыг эрмэлзэх болжээ. Өндөр түрээстэй хотуудад хүмүүс хэрхэн жижиг орон зайд аж төрж буйг харцгаая.
1. Хүн ам нэмэгдэхийн хэрээр Хонконг, Сан Франциско зэрэг хотуудад бичил орон сууцууд нэмэгдсээр байна. Cage homes гэгддэг Хонконгийн давчуу өрөөнүүдийн хамгийн том нь 9 метр.кв талбайтай байдаг бол хамгийн жижиг нь 2.3 метр.кв байдаг аж.

63 настай Конг Сиу-кау тортой орондоо сууж буй нь (Хонконг, 2009 он)
Холбоотой мэдээлэл: 9 метр.кв талбайд амьдардаг хонконгчуудад хөл хорио хэрхэн нөлөөлж байна вэ?
2. Блүүмбергийн мэдээлснээр Хонконгод зарим бичил сууц машины зогсоолоос жижиг байдаг ч төлбөр нь түрээслэгч иргэдийн сарын орлогын талтай тэнцдэг гэжээ. Ройтерсийн мэдээлснээр энэ өрөөний сарын түрээс 2015 онд 487 доллар байжээ.

Ээж, хүү хоёрын амьдардаг энэ өрөө 5.5 метр.кв юм байна (Хонконг)
3. Хонконгод орон сууцны үнэ маш өндөр учраас Донни Чан шиг боломжийн цалинтай хүмүүс цалингийнхаа гуравны нэгийг 17.6 метр.кв байр түрээслэхэд зарцуулдаг аж.

Донни Чан орондоо ном уншиж буй нь
4. Хонконгийн олон мянган оршин суугч хүн амьдрахад зориулагдаагүй гутлын хайрцаг лугаа давчуу орон зайд амьдарч байна гэж Ассошиэйтед Пресс мэдээлжээ.

80 настай Чеунг Чи-Фонг хөлөө ч олигтой жийх боломжгүй давчуу өрөөндөө унтаж буй нь
5. Байрны эзэд бага ч болов хувийн орон зайтай палат маягийн бичил сууцыг түрээслүүлдэг аж. Байранд бурхан шүтээнээ тавих жижиг тавиур, хөргөгч, ор зэрэг багтдаг байна.

Хонконгийн Ковлун дүүрэгт байрлах бичил орон сууц
6. Хонконгод ус зайлуулах том хоолойг ашиглан ийм сууц барьжээ.

Хонконгийн архитектор Жеймс Лоу энэ санааг гаргажээ.
7. Токиод амьдардаг 20-иод насны залуус жижиг байранд амьдрахыг эрмэлзэх болжээ. Ингэж л тэд өөр зүйлд зарцуулах мөнгөтэй болдог гэжээ. Ассошиэйтед Прессийн мэдээлснээр 1998 оны байдлаар Токиод 10 метр.кв байрны сарын түрээс 300 доллар байжээ.

Тайо Акаги усанд орж буй нь (Токио)
8. Вьетнамын Хо Ши Мин хотод үүн шиг 6.6 метр.кв бичил орон сууцууд гудамж, хүнсний лангуу, дэлгүүр, байшингийн хооронд байрладаг байна.

Вьетнамын өмнөд хэсэгт байрлах бичил орон сууц
9. Хятадад зарим оюутнууд хямд, давчуу байранд толгой хоргодон элсэлтийн шалгалтандаа бэлдэх бөгөөд боловсрол эзэмшсэнээр илүү дээр орчинд амьдрах боломж гарна гэж найдна.

Шанхай хотын захад байрлах нийтийн байр
10. Дай Хайфэй хотын орон сууцны түрээсийг төлж хүчрэхгүй учраас хулсан тууз, ган, ус үл нэвтрэх материал ашиглан өндөг хэлбэртэй сууц барьсан ба энэ нь явган хүний зам дагуу байрладаг аж.

Дай Хайфэй өндөг хэлбэрийн сууцандаа (Шанхай хот)
11. Крис Хейманс, Рик де Врис нар цар тахлын үед мөнгө хэмнэхийн тулд Нидерландын Риел хотод байх байраа зарж, оронд нь гэрт амьдрахаар шийджээ.

Крис Хейманс гэртээ байгаа нь
12. Туркийн Силиври хотын оршин суугчдын дунд хөл хөдөлгөөн ихтэй хотын төвөөс хол, хямд үнэтэй газар жижиг байшин барьж амьдрах хөдөлгөөн эрчимжиж байна.

Туркийн Силиври хотын оршин суугч
13. Польшийн Варшав хотод байх дэлхийн хамгийн нарийхан барилгуудын нэг ердөө 91 см-ийн өргөнтэй.

Нарийхан боловч өрөөнд ширээ, жижиг гал тогооны хэрэгсэл багтдаг аж.
14. Бичил орон сууцанд амьдрах трэнд дэлхий даяар дэлгэрч, хүмүүс чингэлэг, чиргүүл зэргийг орчин үеийн минималист байшин болгон тохижуулж байна.

Чингэлгэн байшин (Германы Гамбург хот)
15. Германы Киль хотын халамжийн байгууллага оюутнууд, орон гэргүй хүмүүст зориулж чингэлгийг ингэж засаж тохижуулжээ.

Германы Киль хот
16. Берлиний орон сууцны хомсдол зохион бүтээгчдийг оюутнуудад зориулсан тасалгаатай, авсаархан, сууц барихад хүргэжээ.

Ор, гал тогооны хэрэгсэл хангалттай багтах тасалгаатай орон сууцанд 153 оюутан амьдрах боломжтой гэнэ.
17. Олон төрлийн тавиур, шүүгээнээс бүрдэх минималист сууцыг Берлин хотод архитектурын чиглэлээр суралцдаг хоёр оюутан зохион бүтээжээ.

Сара Улмайер, Софи Кани хоёр өөрсдийн зохион бүтээсэн орон сууцандаа сууж буй нь
18. АНУ-д Калифорни мужид орон гэргүй хүмүүсийг жижиг сууцаар хангадаг бөгөөд бүхэл бүтэн хөндийг дүүргэсэн тосгон болтлоо өргөжжээ.

АНУ, Калифорни муж
19. АНУ-ын Анахайм хотод орлого багатай өндөр настнуудыг нэг өрөө байраар хангаж байна. 42 метр.кв байранд 100 орчим өндөр настай аж төрдөг бөгөөд тэдний олонх нь солонгос гаралтай хүмүүс аж.

Юн Вум Ван калиграфаар хичээллэж буй нь
20. Калифорниа мужийн Оранж хотод нэг өрөө жижиг зуслангийн байшинг сард 2000 орчим доллараар түрээслүүлдэг.

46 метр.кв бүхий зуслангийн байшинг дөрвөн хүн хуваан түрээсэлдэг гэнэ.
21. Байрны түрээс өндөр Лос Анжелес хотод ухаалаг төлөвлөлтийн ачаар ганцхан унтлагын өрөөтэй бүхээгийг ийн тохижуулжээ.

14 настай Жей Сегалд зориулж аав нь энэхүү бүхээгийг барьжээ.
22. Лос-Анжелесийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд The Healthy Housing сан энэ бичил орон сууцуудыг барьжээ.

АНУ, Лос Анжелес хот
23. Сиэтлд ихэвчлэн ганц бие залуус, тэтгэврийн насныхан, оюутнууд бичил сууцанд амьдардаг байна.

Крис Кингийн амьдардаг сууц бол гал тогоо, шүүгээ, унтлагын өрөө нь нэг дор байрлах тийм л буйдхан аж. (АНУ, Сиэтл хот)
24. Сиэтлийн бичил орон сууцууд гол төлөв тусдаа угаалгын өрөөтэй, зай хэмнэх зорилгоор тусгайлсан хийсэн тавилгатай учраас залуусын сонирхлыг татдаг байна. Хотын төвд байрлах 18.5 метр.кв байрыг сард 1200 доллараар түрээслэх нь боломжийг санагддаг гэж тэрбээр ярьсан байна.

18.5 метр.кв байр (АНУ, Сиэтл хот)
25. Грег Кантори энэхүү 22 метр.кв жижиг сууцыг барьжээ. Тэр тэтгэвэрт гарсан хойноо эхнэртэйгээ энд амьдрахаар төлөвлөж байгаа гэнэ. Сууцаа чиргүүлэн дээр байрлуулах боломжтой учраас аялангаа амьдрах боломжтой гэж ярьжээ.

Грег Канторигийн барьсан орон сууц
26. Жоржиа мужийн Саванна арт, дизайны коллежийн оюутнууд орон сууцны асуудлаа шийдвэрлэхийн тулд 12.5 метр.кв байр барьжээ.

Жоржиа муж, Атланта хот
27. Нью-Йоркийн Бруклин дүүрэгт амьдардаг нэгэн хос 42.7 метр.кв байраа ингэж тохижуулжээ.

Хиллари Паджет, Энтони Харрингтон нар Бруклин дахь гэртээ
28. Нью-Йорк бол амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг. Тиймдээ ч хүмүүс давчуухан, жижиг орон зайд багтаж амьдрахаас өөр аргагүй болдог аж.

Нью-Йорк хот
Холбоотой мэдээлэл: Бодит амьдрал дээрх "Кимийн гэр бүл" буюу подвальд амьдардаг солонгосчууд
Эх сурвалж: Insider