UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: SKATEBOARDING DAY, REGGAE FESTIVAL, "БҮСГҮЙ"

Ub.life
Ub.life
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: SKATEBOARDING DAY, REGGAE FESTIVAL, "БҮСГҮЙ"

Шинэхэн 7 хоногийн мэндийг хүргэе! Аагим халуун өдрүүд, дуу хөгжим эгшиглэсэн зургаадугаар сар… Ингээд бүгдээрээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг сонирхоцгооё.

Харин цаг агаарын хувьд ИЙМ байх нь.

POCKETZERO EXPO 2025

POCKETZERO брэндийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэрэглэгчдийн хайртай, хамгийн том худалдан авалтын "POCKETZERO EXPO" 2025 оны 6-р сарын 20, 21, 22-ны өдрүүдэд "Хайр ба гэр бүл" концептийн хүрээнд тав дах жилдээ АСА АРЕНА-д албан ёсоор зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Хаана: АСА цирк

Хэзээ: 06/20-06/22


Aperol Rooftop Garden opening event

Чойжин прайм рестораны зүгээс хүндэт үйлчлүүлэгчдэдээ “APEROL GARDEN” нээлтийн партид хүрэлцэн ирэхийг урьж байна.

Enjoy sunset with Aperol aperitif, Your summer served Italian. DJ BILGWN, Guest artist

Хаана: Бага тэнгэрийн ам, Бага тэнгэр сити цогцолбор, 202-2, 12 давхарт

Хэзээ: 06/17


“SUPER CONCERT” 2025

Дэлхийн хэмжээний од BiG BANG хамтлагийн дуучин 𝗧𝗔𝗘𝗬𝗔𝗡𝗚, хүчирхэг хоолойтой соло уран бүтээлч 𝗔𝗜𝗟𝗘𝗘 нар Монголд анх удаагаа үзэгч фенүүддээ ЭНЭ ЗУНЫ ХАМГИЙН ТОМ “Super Concert”-ийг толилуулах гэж байна.

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: 06/21

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


GO SKATEBOARDING DAY 2025

Скейтбордод хайртай, гулгадаг, үзүүлбэр үзүүлдэг, шинээр сурч байгаа, сурч үзэхийг хүсдэг бүх хүнд зориулсан скейтбордын хамгийн том өдөр тун удахгүй болох гэж байна!

Хаана: Улаанбаатар Парк - Skate Park

Хэзээ: 6-р сарын 22-нд

Энэ өдөр Скейтбордоор гулгаж Шинэ зүйлс сурч Туршлага солилцож "СОНИРХОЛТОЙ ТЭМЦЭЭНҮҮД"-д оролцох боломжтой!


Love and Nature Nomadic Reggae Festival 2025

UBDUBCLUB гурав дахь жилдээ энэхүү фестивалийг зохион байгуулж байна. Энэ жил бид Reggae хөгжмийн домогт уран бүтээлч Bob Marley-ийн мэндэлсний 80 жилийн ойг онцолж, түүний энх тайван, эрх чөлөө, эв нэгдлийн үзэл санааг тэмдэглэнэ.

Хаана: Sky Resort

Хэзээ: 06/21

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


“Монгол хөгжим” цуврал тоглолт

“Монгол Хөгжим” тоглолт нь Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлүүдийг цувралаар хүргэдэг ба энэ удаад хөгжмийн зохиолч Н.Жанцанноров /ХБ, ТХШ, АЖ/-с эхлэн орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийн төлөөлөгчид болох Ш.Өлзийбаяр /УГЗ/, Х.Алтангэрэл /СТА/, Цэн.Эрдэнэбат /СТА/, Э.Доржсүрэн нарын найрал хөгжимд зориулсан концертын бүтээлүүд эгшиглэнэ.

Хаана: Монгол Улсын Филармони

Хэзээ: 06/28

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


"OUTLAW" ЗҮРХЭН ТЭНГЭРИЙН НАРАН

Монголын Хип Хоп урлагийн домогт хамтлаг OUTLAW 20 жилийн замналынхаа оргилд Төрөлх Эрдэнэт хотдоо түүхэн тоглолтоо хийх гэж байна. Энэ бол дурсамж, хүчирхэг хэмнэл, 20 жилийн түүхт OUTLAW хамтлагын СЭТГЭЛД ХОНОГШСОН ХИТ ДУУНУУДЫГ амьдаар мэдрэх боломж юм.

Хаана: Эрдэнэт хот, Төв цэнгэлдэх

Хэзээ: 06/21

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


“Бүсгүй“ амьд хөгжмийн тоглолт

Монголын рок, попын урлагт өөрсдийн байр сууриа хэдийн эзэлсэн олон мянган фентэй “Хурд” хамтлаг “Зун ч боллоо, тэнд болзъё” гэх уриан дор нэгэн гайхалтай үдшийг амьд хөгжим сонирхогч залуусын хамт доргио өнгөрүүлэх нь ээ.

Зуны хамгийн халуун үдэш, зүрхэнд хоногших дуунууд…

Хаана: SocialPay Park

Хэзээ: 2025.06.21 нд

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


"Дурсамжаар бүтээв төгсгөлийн бүлэг" - Улаанбаатар Биенналийн хамрах хүрээний үзэсгэлэн

“Дурсамжаар бүтээв” цуврал үзэсгэлэн нь уран бүтээлч Х.Сүрэнгийн (Сүзи) 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн төсөл юм. Уран бүтээлч 20 жил хадгалсан ургамал, цэцгийн хатаамал цуглуулгадаа тулгуурлан, дурсамж, хувь тавилан, танин мэдэхүй, цаг хугацааны тухай сэдвийг эргэцүүлжээ.

Үзэсгэлэнгийн бүх бүтээл харааны болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байхаар бүтээгдсэн буюу брайл үсэг, аудио хөтөч, мэдрэгдэх буюу товгор бүтэцтэй дүрслэлүүдийг агуулсан гэдгээрээ онцлог юм.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Хэзээ: 06/16-06/25

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.