UBLife Logo
Newsfeed

Боловсрол эзэмших нь нас барах эрсдлийг бууруулдаг

Ub.life
Ub.life
Боловсрол эзэмших нь нас барах эрсдлийг бууруулдаг

Боловсрол эзэмших нь хүний амьдралын чанар, эрүүл мэнд, урт насжилттай холбоотой чухал хүчин зүйлсийн нэг билээ. Ерөнхий боловсролын болон их дээд сургуульд өнгөрүүлсэн жилүүд дундаж наслалтыг уртасгадаг болохыг Норвегийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн мэргэжилтнүүд шинэ судалгаагаараа баталжээ. Уг судалгаагаар нас баралт болон боловсролын хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн юм.

Судалгаанд дэлхийн 59 орны судалгааны үр дүнг багтаасан бөгөөд нийт 10,355 ажиглалтыг авч үзсэн байна. Их Британи, АНУ зэрэг аж үйлдвэржсэн орнуудын хамруулсан судалгаагаар боловсрол эзэмшсэн насанд хүрэгчдийн нас барах эрсдэл жил бүр хоёр хувиар буурдаг ажээ.

Үүнээс үзэхэд:

  • 6 жил боловсрол эзэмшсэн тохиолдолд нас баралтын эрсдэл 13%

  • 12 жилд 25%

  • 18 жил буюу их, дээд боловсрол эзэмшихэд 34%-иар буурдаг гэж дүгнэжээ

Боловсролтой хүмүүс эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэг эрүүл мэндийн зөв дадал зуршил, ухамсартай байдаг нь нас баралтын эрсдлийг бууруулдаг байна.

Гэхдээ боловсролын түвшин өндөр байлаа гээд нас баралтын эрсдлийг бүрэн арилгаж чадахгүй нь лавтай. Боловсролтой хүмүүс ч эрүүл мэндийн асуудалтай тулгарч болох бөгөөд нас баралтын эрсдлийг бууруулахын тулд зөвхөн боловсрол биш, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, амьдралын хэв маяг, орчны хүчин зүйлсийг чухалчлах хэрэгтэй юм.

Монгол Улсын хувьд боловсрол ба эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах нь нас баралтын эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Харин эсрэгээрээ, огт сургуульд суралцахгүй байх нь насанд хүрэгчдэд өдөрт таваас дээш архи согтууруулах ундаа хэрэглэх эсвэл арван жилийн турш өдөр бүр 10 тамхи татсантай адил муу нөлөө үзүүлдэг байна.

Уг судалгаагаар боловсрол нь зөвхөн мэдлэг биш, хүний амьдралын чанар, эрүүл мэнд, амь насанд ч эерэг нөлөөтэй болохыг нотолж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.