ДДэш болон СОБЫТ студийн хамтран бүтээсэн “Хар өглөө” монголын уран сайхны кино 5-р сарын 20-ноос эхлэн Univision, DDish, LookTV-ийн платформуудаар албан ёсоор цацагдаж эхэлсэн бөгөөд нээлтээс хойш ердөө нэг долоо хоногийн дотор үзэгчдийн дунд өндөр хандалт, хүлээлтийг бий болгоод байгаа юм.
Киноны нэршил нь үйл явдлын сэтгэлзүйн оргил хэсгээс сэдэвлэн сонгогджээ. Амьдрал ердийнхөөр эхэлсэн мэт санагдавч гэнэт бүх зүйл эргэж, хар дарсан зүүд мэт өглөө угтах тэр мөч — энэ бол ”Хар өглөө”-гийн эхлэл юм. Хэргийн учгийг тайлах, гүнзгий мөрдлөг хийж, сэтгэлзүй, үйл явдал, нууц, айдас, эргэлзээ зэрэг олон давхар сэдвийг зэрэгцүүлсэн энэхүү бүтээл нь гэмт хэрэгтэн хэн бэ? гэдэг асуултын хариуг үзэгч өөрөө олохын тулд хоёр цагийн турш сэтгэл хөдлөл, таавар дунд хөтлөгдөх бодит мэдрэмжийг төрүүлнэ. Тус киног Е.Даваасүрэн найруулсан бөгөөд гол дүрүүдэд Б.Батмэнд, Э.Пүрэвжаргал, Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Т.Лхагвадулам, Э.Бадамбаш нар тогложээ.
Сэтгэл зүйн гэмт хэргийн жанрт дурлагч танд зориулсан, монгол кино урлагийн шинэ өнгө төрх болсон “Хар өглөө” киног Univision, DDish, LookTV-ээр үзээрэй.