Өнөөдрөөс яг 41 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт нисэн, Монгол улсын анхны сансарт ниссэн хүн болж байв. Та ч бас сансарт юу байдаг, тэндээс юу харагддаг, сансар огторгуйд гарахад чухам ямар мэдрэмж төрдөг талаар сониучирхан гайхширдаг уу? Тэгвэл таныг сансарт хөөргөн, яг л тэнд буй мэт мэдрэмж төрүүлэх шилдэг бүтээлүүдийг санал болгоё.
1. 2001: A Space Odyssey (1968)

Сансар огторгуйн тухай хамгийн гайхалтай өгүүлэмж, дүрслэлээр бүтээгдсэн шилдэг кино хэмээн дэлхий нийтээр дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг кино бол яах аргагүй “2001: Space Odyssey” юм. “Үл мэдэх” зүйлийн эрэлд гарсан аяллын тухай өгүүлэн өрнөх энэ киног Артур С.Кларкийн “The Sentinel” хэмээх богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ.
2. Gravity (2013)

Цаг хугацаа ба орон зайн ойлголтыг гайхам сонирхолтойгоор харуулж чадсан энэ кино таныг гайхшируулж, сэтгэлийг тань хөдөлгөх нь гарцаагүй. Бүхэл киноны турш бараг нэгхэн хүнийг л харж суухдаа та ганцаардлын тухай ч өөрийн эрхгүй бодох вий.
3. Solaris (1972)

Нэрт найруулагч Андрей Тарковскийн эл бүтээл "sci-fi" төрлөөс гадна драма төрөлд ч хамаарах нь бий. Кино урлагийн шилдгүүдийн жагсаалтад байнга дээгүүрт бичигддэг бүтээл. “Solaris”-ийг үзэх үед та сансар огторгуйгаар аялахын зэрэгцээ гүн бясалгал хийж, өөрийн "Би"-ээ олж нээхийн утга учрыг ойлгох болно.
4. Interstellar (2014)

Зохиол, найруулга, визуал эффект, хөгжим, жүжиглэлт гээд л бүх талаараа "төгс" бүтээл гэдэгт итгээрэй. 87 дахь удаагийн Оскарын шагналыг "Шилдэг Визуал эффект" төрлөөр хүртсэн нь ч үүнийг батална. Үзэхүйн сайхан, үзэсгэлэнт сансар огторгуйг эндээс олж хараарай.
5. The Right Stuff (1983)

Кино зах зээлд төдийлэн амжилт олоогүй ч сансар огторгуйн тухай бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэгд “The Right Stuff” орох нь зүй. Таныг нэр дор гайхшируулж, инээлгэж, алмайруулж чадах эл киног Том Уолфийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
6. Alien (1979)

Нээгдээгүй нэгэн гарагаас дохио авсан хэсэг сансрын нисгэгчдийн санаанд оромгүй аяллын тухай өгүүлэх кино. Огторгуй ертөнцөд биднээс өөр амьд амьтан бий юу, харь гаригийнхан гэж чухам хэн бэ? гэх асуултуудад “Alien” кино маш сонирхолтой хариулт өгч чадсан юм.
7. Apollo 13 (1995)

Сар луу ниссэн “13 дугаар Аполло”-ийн бодит түүхээс сэдэвлэсэн энэ кино нь найруулагч Рон Хоуардын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг. Америкчууд 1970 онд саран дээр буух зорилгодоо хүрсэн. Гэхдээ энэ бүхний цаана юу болсныг киноноос үзээрэй.
8. Moon (2009)

Одон орон судлаач Сэм Беллийн саран дээрх гурван жилийн томилгоо дуусах үеэрээ дэлхийн эрчим хүчний томоохон асуудлыг шийдвэрлэх арга замыг олно. Тантай хамт сар руу аялан, аажим аажмаар асуулт, догдлол төрүүлэх болно.
9. The Martian (2015)

2010 оноос хойш бүтээгдсэн сансар огторгуйн сэдэвт киноны тэргүүн эгнээнд “The Martian”-ийг нэрлэх нь зүй. НАСА-гийн эрдэмтэн Марс гараг дээр “гацаж”, амьдрал үхлийн зааг дээр хэрхэн амь тэмцэж буй тухай сонирхолтой түүх, гайхалтай зураглал энэ кинонд бий.
10. Solaris (2002)

Андрей Тарковскийн “Solaris”-ийг дахин бүтээсэн эл киноны гол дүрд Жорж Клүүни тогложээ. Ой дурсамж гэдэг заримдаа ямар харгис хэрцгий болохыг та энэ киноноос олж харна. Энэ бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт киноны хорхойтнууд төдийгүй кино шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авсан юм.
Эх сурвалж: thecinemaholic.com