UBLife Logo
Спорт

Дэлхийн аварга П.Орхон допингийн торгуулиа дуусгаж, энэ сарын 11-нд дэвжээнд зодоглоно

Дэлхийн аварга П.Орхон допингийн торгуулиа дуусгаж, энэ сарын 11-нд дэвжээнд зодоглоно

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Энэ оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул энэ сард дэвжээнд зодоглохоор болжээ. П.Орхон арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд явагдах "Торонто-1993" ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, 1993 оны дэлхийн шилдэг бөх, МУГТ Цэрэнбаатарын Цогтбаярын нэрэмжит тэмцээнд зодоглохоо мэдэгдэв.

Олимпын 12 жингийн ангиллаар болох тус тэмцээн 40 сая төгрөгийн шагналын сантай ажээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.