Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Маргааш хэдүүлээ хэнийг огцруулах вэ


Өнгөрсөн үеийнхэн, одоогийн залуус, их буу, бага бууны талцал олон нийтийн сүлжээнд эрчээ авснаас гурван өдрийн дараа буюу өчигдөр үдэш Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснийг Засгийн газар өнөөдөр ёсоор болголоо. Тэрээр ХХМТГ-ын даргаар ажиллаж байх нэг жилийн өмнө олон улсын чуулганд оролцох үеэрээ хэлсэн үгийнхээ нэг хэсгээс болж ийнхүү дэд сайдаар хоёр сар гаруйн хугацаанд ажиллаад хариуцлага хүлээлээ. Энэ явдлаас ердөө нэг сарын өмнө мөн л олон нийтийг бухимдуулсан үг хэрэглэсэн шалтгаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод удаагүй Д.Сарангэрэл сайд мөн ёс зүйн хариуцлага хүлээсэн билээ. 

Математик алгоритм ийм ухаалаг ч гэлээ улс төрийн зохиомол хандалт, сэвэлтийг ялгаж танихгүй учраас хүмүүсийн үйлдлийг л дамжуулдаг.

Ийнхүү сүүлийн хоёр сар тутам олон нийтийг бухимдуулсан шалтгаанаар Засгийн газрын танхимаас сайд, дэд сайд огцорсон явдлын гэрч, оролцогч нь олон нийтийн сүлжээ буюу соошл хэрэглэгч бид болж байна. Соошл гэж чухам хэн бэ, юу вэ? Соошл бол нийгмийн харилцаа үүсгэх, танилцах, санаа бодлоо хуваалцах, ижил төстэй сонирхол бүхий хүмүүс хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлэх, магадгүй зүгээр л хөгжилдөх, цагийг зугаатай өнгөрүүлэх фэйсбүүк, твиттер онлайн талбарт өөр өөрийн хуудсыг хөтлөгч та бид юм. Соошлд ямар мэдээлэл түгэж, түлхэгдэж, давалгаа хэр хүчтэй үүсэхийг платформ зохицуулагч алгоритм мэддэг. Гэхдээ алгоритм улс төр ойлгохгүй, зүгээр л математик загвар гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Тухайлбал, фэйсбүүк хэрэглэгч өвөл болоход дулаан оймс, бээлий хайж үзсэн эл үйлдэл Танд ирэх мэдээллийн орчныг энэ төрлийн хувцасны зах болон хувиргах ухаалаг тохиргоотой. Таны найзууд юу сонирхож, хуваалцаж байгаагаас ньюсфийд аандаа бүрдэнэ. Математик алгоритм ийм ухаалаг ч гэлээ улс төрийн зохиомол хандалт, сэвэлтийг ялгаж танихгүй учраас хүмүүсийн үйлдлийг л дамжуулдаг. Үүнийг соошлын хэрэглэгчид мэдрэх боловч давалгаанд хуудас тань цоохортохыг фэйсбүүкт бусадтай үүсгэсэн харилцаа холбоогоо таслахаас нааш аятайхан цэвэрлэх боломжгүй. Монголчуудын цахим шилжилтийн бэлгэ тэмдэг болж “Шинэ үеийн” гэх тодотоголтой Засгийн газарт ажилласан залуу хүн дижиталчлалд байдаг өвөрмөц эрсдэлийг мэдсээр атлаа соошл давалгаанд өөрөө бүдэрч байх нь нэн онцлогтой үйл явдал боллоо. Обунагийн үг бүтнээрээ ямар агуулга илэрхийлсэн, таслаад авснаар ямар утга нь тодорсон, энэ нь хэдийд болсон үйл явдал, хэн хэрхэн ямар зорилгоор тараасныг алгоритм шүүхгүй, зөвхөн түлхэхээр өгөгдсөн датаг л дамжуулна. Үг алдвал барьж болдоггүй гэж эртний үг соошлд яг дүйсэн зүйрлэл болов. Нэгэнт урссаар буй мэдээллийг нягтлах, хүлээн авах шүүлтүүр соошлын хэрэглэгч бидэнд бий. Хуваалцаад л байвал үржээд л цаашдын түрлэгт хүч нэмээд л байна гэсэн үг. 

Оймс, бээлийн хажуугаар Засгийн газар боловсон хүчний хариуцлагатай шийдвэрүүдээ хүртэл эл талбарт давамгайлсан сэтгэгдэлд суурилан гаргасан нь хүмүүсийн анхаарлыг татаж, мөн дахиад л соошлд давалгаа үүсгэж байна. “Манай дарга нар одоо сошиалаар биш толгойгоороо ажилла” хэмээн Б.Болор-Эрдэнийн өмнөхөн түүний адил албан тушаалаасаа огцорсон Д.Сарангэрэл өөрөө Засгийн газарт хаяглав. Ганцхан сарын зайтай огцорсон хоёр сайд хоёул эмэгтэй, хоёул хэлсэн үгнээсээ болж соошлд адлагдсан нь улс төр дэх эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарагсдын ч эсэргүүцлийг төрүүлж орхив. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хулгай худлаар мэргэшсэн эрчүүд улс төрд гэмгүй царайлан гэтсээр бугшдаг атал яагаад эмэгтэй улстөрчдөд л хатуурхаж чаддагийг тэд онцлон асууж байна. 

Өдөр бүр огцруулсан ч чадахаа мэдэв, бид. Хэрвээ төрөө соошлоор удирдах тухай бид яг одооноос дор бүрнээ шаагилдвал маргааш ч Монгол Улс огцроход бэлэн болсныг харж байна.

Соошлд төрд нөлөөлөх ийм хүч байгааг түүнийг хөтлөгч бид өөрсдөө нэг л сайн ухааралгүй хуваалцан түгээж, улам бүр дэлгэрүүлсээр байдаг тохиргоог ашигласаар л байна. Нэг л өдөр бид юуны ч эсрэг сөргөөр ашиглагдах, турхирагдах, хуваан задалж бүр үгүй хийх нөлөө буйгаа хүлээн зөвшөөрөхгүйгээр үйлдэгч нь болохоо ойлгох хэрэгтэй болж байна. Бид соошлыг өндрөөр үнэлдэг нийгэмд түүний үр дагаврыг хүртэн амьдарч буйгаа одоо хүлээн зөвшөөрөх болжээ. Бид маргааш огт хүсээгүй, зүгээр л гүйлгэж харсан ньюсфийд, хошигнож хуваалцсан постныхоо горыг амсах нь тодорхой харагдаж байна. Соошлд төр бодлогоо алдаж, удирдлагаа өгч, иргэд сэвээтэй ньюсфийд дагаж өдөр бүр хэн нэгнийг шаагилдан дээрэлхсээр байх уу? Өдөр бүр огцруулсан ч чадахаа мэдэв, бид. Хэрвээ төрөө соошлоор удирдах тухай бид яг одооноос дор бүрнээ шаагилдвал маргааш ч Монгол Улс огцроход бэлэн болсныг харж байна. 

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.30
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
3
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
холбоотой мэдээ
1
2023.01.27
Хууль гаргахад хамтран ажилласан гэсэн Х.Нямбаатар сайдын мэдээллийг Мета компани үгүйсгэв
2
2023.01.20
Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 9 үйл явдал
3
2023.01.09
Ардчиллыг баталгаажуулсан шинэ Үндсэн хууль
санал болгох
1
1 минутын өмнө
Хиймэл оюун ухаант чат буюу ChatGPT-ийн талаар 5 БАРИМТ
2
21 минутын өмнө
Валентинаас өмнө хостой болох шалгарсан 9 арга
3
17 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.