UBLife Logo
Дэлхий

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрэв

Ub.life
Ub.life
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрэв

АНУ-ын Хавай мужид орших Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоа сүүлийн 40 жилд анх удаа дэлбэрэв. Лаав нь галт уулын гадаргуугаас халиагүй учир одоохондоо оршин суугчдыг нүүлгэлгүй ажиглаж байгаа аж. Далайн түвшнээс 4169 метрийн өндөр уг галт уулын орчмын газар ням гарагт хэдэнтээ хөдөлсөн нь дэлбэрэх шалтгаан болсон гэж эрдэмтэд үзэж байна. Мауна Лоа 1843 оноос хойш 33 удаа дэлбэрсэн түүхтэй. Сүүлд 1984 онд дэлбэрэхэд нь халуун лаав нь найман км урсжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.