Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Ub.life-ийн түүхүүд | Залуусын "крийнж" болзооны 8 түүх


Бодохоос ч үс босмоор, хэчнээн удаан хугацаа өнгөрсөн ч нүүрээ даран инээд алдмаар, эсвэл бүр уйлмаар ч юм шиг эвгүйцэм "крийнж" болзооны түүх танд байдаг уу? Тэгвэл Ub.life-ийн түүхүүдээр энэ удаа залуус өөрийн хамгийн "крийнж" болзооны түүхийг хуваалцаж байна. Хамтдаа "крийнж"-лэхэд бэлэн үү?     


Чи ч бас өөрийн түүхийг хуваалцмаар байна уу? 

"Ub.life-ийн түүхүүд" булангийн дараагийн сэдэв "Кино шиг хайрын түүхүүд" шүү. Өөрийн мэдэх хамгийн сэтгэл догдлом дурлал, яг л "кино шиг" романтик учрал, хайр болон хагацлын нандин түүхээ бидэнд ЭНД  даран шууд илгээгээрэй


#1 Паб-д хүргүүлээд хоёр залуу дагаад явчихсан 

Нэг охинтой уулзахаар болоод нэлээд хэд хоногийн өмнө тохирсон юм. Ажил нь арай дуусаагүй байна гэхээр нь "Болохоороо хэлээрэй" гээд очиж авахаар болов. Тэгсэн чинь бүүр орой болсон хойно дуудав аа. Яваад очтол уулзангуутаа нэг паб-ын гадна хүргүүлээд, тэр дотроос нь хоёр залуу гарч ирээд, нөгөөх маань дагаад явчхаж билээ. Би бүр гайхаад, шоконд ороод тэр дороо хэдэн минут зогссон байхаа. Ингэж хүргүүлэх гэж л уулзсан юм байх даа гээд шокноосоо гарч чадалгүй гэртээ харьсан даа хаха    (нулимстай инээд)

24 настай, Ч

#2 “Чамайг энд ингээд ангайгаад сууж байх хооронд…” гэж авдаг юм даа

Tinder-ээр танилцсан залуутай уулзахаар болоод юу хийх вэ гэж ярьсан чинь сүүн зайрмаг идье гээд, би ч дуртайяа зөвшөөрөөд хоёулаа талбай хавиар хайж баахан яваад, байдаггүй. За тэр ч яах вэ, ямартай ч зайрмаг авна гэснээрээ авахаар шийдээд Шангри-Лагийн "Good Price"-ээс зайрмаг авахаар орсон цагаас хэрэг бишдэв. Бүр нэг уурлачихсан ч юм уу, хэгжүүн ч гэх юм уу царайлаад. Би асуулаа, “Чи уурлачихсан байгаа юм уу” гэсэн чинь чухам "Үгүй" л гэнэ. Сонин хэг ёг гэсээр бичүүлээд гараад террастай нэг газрын гадаа суугаад зайрмагаа идэнгээ юм ярив аа. Ер нь дэлгүүр орсон цагаас “дайралт” нь эхэлсэн. “Чи Орост төгссөн юм байж яагаад Оросыгоо дэмждэггүй юм?”, “Чи ер нь яг аль талд нь байдаг хүн юм бэ” гэхээс өгсүүлээд явж өгөв. Би ч гайхангүй, тэгсхийгээд хариулаад л явлаа. Тэгсэн гадаа сууснаа Монгол Улсыг хөгжүүлэх, энэ улсын хамаг л асуудлыг шийдэх арга замыг би мэднэ, ер нь энэ хэдийг буудаж унагах хэрэгтэй ухааны юм ярьж гарлаа шүү. Тэгж байснаа “Чамайг энд ингээд ангайгаад сууж байх хооронд…” гэж авдаг юм даа. Тэр мөчөөс эхлээд нэг тийм хошин жүжигт дүр бүтээгээд байгаа ч юм шиг санагдаад явчихсан. Энэ хүний амьдралд яг юу тохиолдсон, ямар нөхцөлд өсөж хүмүүжсэн болоод ийм байдаг юм бол доо гэж бодсоор байгаад болзоог дуусгаж билээ. Гэхдээ эргээд санахад хөгжилтэй л байдаг юм.

30 настай, Н

#3 Өөрийнхөө ах гээд хэлчихсэн байгаа юм 

Нэг охинтой уулзахаар очтол гурав дөрвөн эрэгтэй эмэгтэй найзтайгаа уугаад сууж байсан. Суугаад л, яриаг нь сонсоод байх нээ нэг залуу нь нөгөө охиныг маань "найрч" байгаа, тэгээд намайг болохоор "болзоот охин" маань өөрийнхөө ах гээд хэлчихсэн байгаа юм. Хамгийн сонин нь дургүй хүрэх биш нөгөө охиноо харахаас ч "cringe"-лээд л явчихсан. Инээд ч хүрэх шиг. Явах гээд бостол нөгөө залуу нь "Ах аа" гэж дуудаж босгосноо үүдэнд ирээд "Ах аа, та намайг битгий буруугаар ойлгоорой. Би ..-ийг өнөөдөр хүргээд өгчих үү?" гэж авдаг юм. "Тэгөө тэг" гээд явсан даа. Явах замдаа нөгөө охин руугаа "Миний дүү наад залуутайгаа сайхан амьдраарай" гээд бичээд "блок" хийсэн дээ. Хөөрхий минь. 

30 настай, Б 

#4 Нэг харсан чинь бүр яг амаа ангайгаад шүлсээ гоожуулчихсан унтаж байсан

Нэг залуутай болздог байлаа. Гурав дөрөв уулзаад, дараагийнх дээр нь би "Dreamers' Day эвентээр миний хамгийн дуртай кино гарна. Хамт үзье" гэсэн чинь "За ок" гэсэн юм. Киноны дундуур миний сэтгэл аймаар хөдлөөд, нулимс дуслуулах шахаад сууж байхдаа хажуу тал руугаа нэг харсан чинь бүр яг амаа ангайгаад шүлсээ гоожуулчихсан унтаж байдаг юм. Аймаар урам хугараад, кино дуусахад нь сэрээх гээд зөөлөн татсан чинь бүр нойроо харамлаж уурлаад байхаар нь орхиод гараад явсан. Дахиж хэзээ ч уулзаагүй. Бас Плэйтайм болох үеэр өөр нэг залуу болзъё гээд, Монгол шилтгээний үүдэн дээр уулзсан. Нэг л эвгүй байсан болохоор орой нь би явлаа, харьж хоноод ирнэ гээд, дээрээс нь манай хамаг найз ирсэн болохоор тэр хүнтэй нээх ойр байгаагүй юм. Тэгсэн чинь явах гэж байна гэж надад уурласнаа гадаа миний бугуйвчийг хайчлаад хаячхаж билээ.

26 настай, З

#5 Болзохоор болсон чинь найзтайгаа ирчихсэн

За даа, бараг залуу хүн бүрт амьдралд нь нэг удаа тохиолдож байсан "крийнж" түүх болов уу. Уулзаад кино үзэхээр болтол яагаад ч юм нэг найзыгаа дагуулаад ирчихдэг... Харин миний түүх бол арай эсрэгээрээ. Гурвуулаа уулзаад кино үзээд, пицца идээд байж байтал болзсон охин маань гэнэт алга болчихсон. Би бүр гайхаад, бантаад, огт танихгүй найзтай нь юугаа ярихаа ч мэдэхгүй "крийнж"-лээд л суугаад байсан. Нөгөө найзыг нь хүргэж өгөхөөр болоод, нөгөөх маань найзыгаа хамгаалаад хөөрхий надад "Уг нь ингэх хүн биш шүү. Чи битгий буруугаар ойлгоорой" л гээд яваад байсан. Тэгээд яасан бэ гэж үү? Нөгөө найзыг нь хүргэж өгсөн өдрөөс хойш хүргэж өгсөөр л явна даа.   

29 настай, О

#6 20 мянган төгрөг гарт атгуулаад...

Оюутан болоод анх удаа болзоонд явж үзэхээр болов оо. Нэг их танихгүй ч, найзын маань найз гээд нэг дажгүй залуутай танилцангаа кофе ууж суухаар уулзсан юм. Нөгөөх маань чатны цаанаас "Чи ямар кофенд дуртай вэ?", "Хаана суудаг вэ?" гээд л их асуудаг, баристагаар ажиллаж байсан гээд л кофенд их дуртайгаа хэлдэг байв. Тэгээд уулзсан чинь үнэхээр "awkward" байдалтай угтсан   Талбайн хажуу талд "Caffe bene" байдаг даа. Тэнд уулзсан байхгүй юу. Тэгсэн нөгөө залуу маань хамт оронгуутаа цэсэн дээрх нэрсийг нэг их эвгүй харж харж байснаа надад 20 мянган төгрөг гарт атгуулаад "Чи өөрөө мэдээд захиалчих" гээд хаяад бүүр цаана очоод суучихдаг юм. Тэгээд өөрөө захиалаад суусан даа хаха. Суугаад гарах үед зөөгч нь хариулт мөнгө авчирч өгсөн чинь "Гарын мөнгө гээд үлдээчихье тэ" гэв. "Аан за" гээд хоёулаа гарах болсон чинь намайг арай түрүүлээд гарахаар эргэж харав уу үгүй юу нөгөө ширээн дээр үлдээсэн мөнгөө буцаагаад халаасалж байхыг нь харсан   Хамт ярих юм ч олдохгүй, эхлэлээсээ төгсгөл хүртэл үнэхээр "крийнж" болзоо байсаан. 

26 настай, С

#7 Одоо бодохоос ч "cringe" санагдаад байдаг юм

Нэг амьд хөгжмийн хамтлагт тоглодог залуу өөрийнхөө тоглолтон дээр намайг ирээрэй, "Хоёулаа болзъё" гэсэн юм. Тэгээд тоглолтынх нь өдөр чухам догдлоод очсон чинь өнөөх маань өөрийнхөө тоглолтод ч ирээгүй гээд бод доо. "What the fuck" байгаа биз дээ  Гэхдээ яагаад ч юм нэг их гомдоод нойлд нь орж ганцаараа баахан уйлж байгаад явсан шд. Одоо бодохоос ч "cringe" санагдаад байдаг юм.

25 настай, М

#8 Хоёр эгнээний урд хойно кино үзэж дуусгасан 

Нэг охинтой кино үзэхээр болоод би урьдчилаад онлайнаар тасалбараа авчихсан байхгүй юу. Тэгээд кино ч эхлээд сууж байтал нэг залуу ирээд "Чи миний суудалд суучихсан байна" гэж авдаг юм. Шалгаад үзтэл онлайнаар авахдаа хоёр эгнээний зайтай хоёр суудал авчихсан байсан   Тэгээд юун романтик кино үзэх! Танихгүй залуугийн хажууд нөгөө охиноо үлдээгээд хоёр эгнээний урд хойно киногоо үзэж дуусгасан байдаг юм. Cringe, cringe   

25 настай, А

Illustrations: @_dotorhun_

Хамгийн их уншилттай
1
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
2
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
2
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
3
2023.05.30
UB.LIFE-ийн түүхүүд: Хувийн мэдээллээ хамгаалах тухайд хүн бүрд сургамж өгөх 7 түүх
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
2
3 өдрийн өмнө
“Дамблдор” буюу жүжигчин Майкл Гэмбон 82 насандаа таалал төгсжээ
3
4 өдрийн өмнө
Өдөр тутмын амьдралдаа зав гарган дуртай зүйлээ хийх 8 АЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
13
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.