Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Нарциссист эцэг эхтэй өссөн хүмүүсийн өөрөө ч мэдэлгүй хийдэг 7 үйлдэл


Нарциссист буюу өөрөө өөрийгөө бүхнээс дээгүүр тавигч, өөртөө дурлагч хүмүүсийн хүүхэд байна гэдэг маш олон талаараа сөрөг нөлөөг мэдэрч өснө гэсэн үг. Хүүхэд насны маш олон асуудалтай нүүр тулж, мөн маш хурдтайгаар том хүн болох шаардлагатай болдог учир их бага гэлтгүй траума үлдсэн байдаг. Ийм эцэг эхтэй өссөн хүүхдүүдэд үлдсэн байдаг 7 зуршил, үйлдлийг сонирхуулах гэж байна.


1. Шаардлагатайгаас илүү ихээр уучлал гуйх, уучлал гуйх ёсгүй байлаа ч уучлал гуйдаг болох

"Уучлаарай" гэх үг амнаас нь маш хурдан гардаг болчихдог. Бараг зуршил гэж хэлж болохоор. Ямар нэг зүйл буруу хийсэн мэт, буруугүй байлаа ч уучлал гуйх ёстой мэт санагдах зэрэг нь эхний гаргадаг үйлдэл. Бусдад таалагдаж, тааруулж амьдрахад сурсан болохоор ч тэр үү шаардлагагүй зүйл дээр ч уучлал гуйдаг. Мөн бусад хүнд ямар нэг зүйл тохиолдоход хүртэл чи өмнөөс нь уучлал гуйдаг.

2. "Үгүй" гэж хэлж чаддаггүй, хэлэхэд маш бэрх байх

Бусад хүнд үгүй гэж хэлж чадахгүй, хүсээгүй байлаа ч зарим зүйлийг хийх шаардлагатай болдог. Өөрийгөө биш нэн түрүүнд бусад хүний юу бодох, яах зэрэгт анхаардаг болчихсон гэсэн үг юм. "За, тийм ээ, тэгье, ойлголоо" гэх үгнүүд л хэлэхгүй бол болохгүй тийм нөхцөл байдал дунд өссөнийг илтгэж байдаг. 

3. Өөрийн бодол, шийдвэртээ эргэлзэж, зөн совин, хүслээ ямагт дахин таамаглаж, итгэж өгөхгүй байх

Нэг л буруу байгаа мэт, өөртөө итгэхгүй, өөрийн мэдрэмж, бодолдоо итгэхгүй болж ирнэ. Мэдэрч байгаа зүйл чинь яг үнэндээ тийм биш, чиний зөн совин буруу, шийдвэр дээрээ алдсан гэж байнга бодогдоно. Учир нь багаасаа хэн нэгнээр заалгаж, өөрийн шийдвэрээ буруу гэж бодоход хүргэсэн болохоор тэр. Зөв байлаа ч миний буруу байвал яана хэмээн айх, өөртөө итгэлгүй болох шинж тэмдгүүд ихээхэн ажиглагддаг.

4. Бусад хүн миний тухай юу гэж бодох бол хэмээн байнга санаа зовох

Энэ хугацаанд хамгийн их өөрчлөлтөд орсон хүн болж хувирна. Бусад хүнд асуудал байна гэж бодох биш үргэлж өөр дээрээ бүхнийг тусгаж авна. Намайг ингэсэн гэж бодох болов уу, ингээгүй гэх болов уу, энэ зүйл минь буруу байна, таалагдахгүй байна гэх болов уу гэж санаа зовдог болдог. Бас найз нөхөд, хайр дурлалын тал дээр ч үүнээс болж ихээхэн шаналдаг. Учир нь жинхэнэ өөрийгөө харуулж чадахгүй ямагт өөрийгөө барьж, хянаж явдаг болчихдог. 

5. Орхигдох, үл тоогдох, тааламжгүй байна гэх дохионуудыг бусад зүйлээс түрүүнд олж харна

Хүүхэд багаасаа нарциссист ээж аавынхаа тааламжгүй, сэтгэл дундуур, урам хугарсан, үл тоох байдлыг маш сайн анзаардаг, үүнд маш эмзэг болсон байдаг. Бусад ямар ч сэтгэл хөдлөл, хариу үйлдлээс илүүтэйгээр таагүй зүйлийг илүү анзаардаг болдог. 

6. Хэн нэгэнд итгэх итгэл сул

Үнэхээр итгэх болсон ч маш их хугацааг шаарддаг. Сэтгэл санааны хувьд тэд хэн нэгэнд бүрэн итгэж, өөрийгөө нээх нь маш бэрх болдог. Хэн нэгнийг амьдралдаа оруулж ирж, ойртохдоо тэд хамгийн болгоомжтой, үл итгэсэн хандлагатай байдаг. Тиймээс ийм хүүхэд насыг туулсан хүнтэй ойртох бол маш болгоомжтой, хүчилсэн биш байдлаар хандах хэрэгтэй болно. Мөн маш их тэвчээр шаардана.

7. Харилцааны тал дээр асуудлууд үүснэ

Маш их уур бухимдал эсвэл шаналал, драматай хайрын болон найз нөхдийн харилцаатай болох нь элбэг. Юугаа ч гаргаж илэрхийлж чаддаггүй болохоор дотроо шаналж, үүнээсээ болж нэг л өдөр тэсрэхэд хүрдэг. Харин дотроо нуусан мэдрэмжүүд нь ил гарах мөчид үнэхээр аймшигтай болдог. Тэд хамгийн хүчтэй, ширүүн, байж болох хамгийн хэцүү байдлаар мэдрэмжээ гадагшлуулдаг. Иймээс хэрэв та өнгөрснөө мартаж чадахгүй, даван туулахгүй, одоо болтол ямар нэгэн байдлаар сэтгэлзүйн асуудалтай байгаагаа мэдэрсээр байвал мэргэжлийн хүнд заавал хандах, ойр дотнын итгэдэг хүндээ хэлэх хэрэгтэй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
12
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аагий 2023.04.02 202.9.40.94

нөхөр нь нарциссит бол эхнэр нь яг л хүүхэд шиг нь асуудалтай болдог юм байна????

0 Хариулах


уугий 2023.03.31 202.131.227.30

нэгэнт ийм болсон бол өөрчлөгдөх арга байна уу

0 Хариулах


Зочин 2023.04.02 66.181.182.182

Хэзээ чи өөрөө өөрийгөө өөрчлөхөд бэлэн болно. Тэр үед аяндаа бүх зүйл ирдэг юм билээ. Цогт Амгалан гэсэн эмэгтэй лекц байдаг. Тэрийг сонсоорой.

0 Хариулах