UBLife Logo
Newsfeed

Аутизмтай хүүхдийн талаар таны мэдвэл зохих 9 ойлголт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Аутизмтай хүүхдийн талаар таны мэдвэл зохих 9 ойлголт

Аутизм бус аутизмын талаарх буруу ташаа ойлголтууд нийгэмд сөргөөр нөлөөлж, өөр хоорондоо ялгаатай олон талт бүлгүүд нийгэмд зэрэгцэн амьдрахад ээлгүй орчныг бүрдүүлж байна. "Аутизмтай хүүхэд дүрсгүй, засаршгүй, бүдүүлэг байдаг", "Ээж аавын буруугаас хүүхэд нь аутизмтай төрсөн", "Нэгэнт аутизмтай хүүхэд хөгжихгүй" гэх мэт буруу ташаа ойлголтуудыг бид байнга сонссоор дасах дөхжээ. 

Өнөөдөр дэлхийн хүн амын 1 хувь буюу 70 сая гаруй хүн аутизмын хүрээний эмгэгтэй нь оношлогдоод байна. Аутизмыг таниулах дэлхийн сарыг тохиолдуулан бид энэ удаагийн нийтлэлээр аутизмын талаар олон нийтэд түгээмэл байдаг буруу ташаа ойлголтууд, тэдэнд өгөх мэргэжилтнүүдийн хариултыг багцлан хүргэж байна. 

Холбоотой нийтлэл: Аутизмтай хүүхдээ хайр, боловсролоор дүүрэн өсгөхөд туслах 6 зөвлөмж

#1 Аутизмтай хүүхэд бүхэн гоц ухаантай байдаггүй 

"The Big Bang Theory", "Extraordinary Attorney Woo" зэрэг олон кино уран бүтээлээс улбаалан олон хүн аутизмтай хүн бүхнийг гоц ухаантай гэж боддог. Гэвч аутизмтай хүн бүр өөр хоорондоо ялгаатай бөгөөд онцгой ой санамж, урлаг эсвэл хөгжмийн гоц ур чадвартай байх нь тийм ч нийтлэг тохиолдол биш юм.

#2 Аутизм бол өвчин биш 

Олон хүн аутизмыг өвчин гэж бодож, ямар нэг эм ууж эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрнэ гэж боддог. Аутизм нь бие махбодын ч, сэтгэцийн ч өвчин биш. Аутизм нь эмгэг учраас аутизмтай гэж оношлогдсон ихэнх хүн насан туршдаа аутизмтай байна. Маш цөөн хувь нь л аутизм гэсэн оношоо гээсэн байдаг. Аутизмын хүрээний эмгэг нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм.

Олон эцэг эх нэгнийхээ амаас ам дамжсан ярианд итгэж, янз бүрийн хоолны дэглэм, хүнд металлын хордлого тайлах, хүчилтөрөгчийн эмчилгээ, үүдэл эсийн эмчилгээ зэрэг үр дүнтэй нь шинжлэх ухаанаар нотлогдож хүлээн зөвшөөрөгдөөгүй эмчилгээнүүдэд олноороо хамрагдаж байгаа нь харамсалтай. Эдгээр эмчилгээний цаашид авчрах сөрөг үр дагаврыг одоо тооцоолох боломжгүй тул та хүүхдээ битгий туршилт болгоорой.

#3 Аав ээжийн буруугаас болж хүүхэд аутизмтай төрдөггүй / болдоггүй

Хүүхэд аутизмтай төрөхөд эргэн тойрноос аав ээжийг нь буруутгах, анхаарал болгоомжгүйн улмаас аутизмтай хүүхэд төрүүллээ гэж буруутган, тэдэнд насан туршийн сэтгэлийн шарх үүсгэдэг. Гэвч аутизм нь аав ээжийн буруутай үйлдлээс огт шалтгаалдаггүй бөгөөд аутизмын шалтгааныг хүн төрөлхтөн өнөөг хүртэл бүрэн тогтоогоогүй байна. 

#4 Сүүлийн үед аутизмтай хүүхэд төрөх нь ихсэж байгаа нь дэлхий нийтийн хөндүүр асуудлын нэг болоод байна

Жилээс жилд аутизмтай хүүхэд төрөх нь ихсэж байна. Жилийн өмнө АНУ-д 48 хүүхдийн 1 нь аутизмтай гэсэн судалгаа байсан бол энэ оны гуравдугаар сарын 23-ны байдлаар 36 хүүхдийн 1 нь аутизмтай гэж оношлогдоод байна. 

#5 Аутизмтай хүүхэд сэтгэл хөдлөл, зүрх сэтгэлтэй 

Хүмүүс мэдлэг мэдээлэлгүйн улмаас аутизмтай хүмүүсийг аливаа сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй, зүрх сэтгэл нь гомдож, шархалж, хүмүүс шиг сэтгэл нь хөдөлдөггүй гэж боддог. Гэвч хүн л бол хүн гэдгийг та санаарай. Аутизмтай хүмүүс бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, биеийн хэлэмжийг танин мэдэх чадвар багатай байдаг нь тэднийг юу ч мэдэрдэггүй гэсэн үг биш. Аутизмтай хүүхэд бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадвар багатайн улмаас бусдад буруугаар ойлгогддогоос биш аутизмтай хүүхэд бусдыг зориудаар хорлож, бие махбодод нь гэмтэл учруулах магадлалтай гэдэг нь худал ташаа ойлголт юм. Аутизмтай хүүхэд хайрлаж, хайрлуулахыг мэдэрдэг юм шүү.

#6 Аутизмтай хүүхэд энгийн хүүхдийн хөгжлийн түвшинд очих боломжтой 

Аутизмтай л бол хүүхэд юу ч сурч, хөгжиж чадахгүй гэх ташаа ойлголт бий. Гэвч таны болон танай гэр бүлийн байнгын хичээл зүтгэл, хүүхдээ энэрэн хайрлах сэтгэл, чадварлаг мэргэжилтэн зан үйл засалчдын туслалцаатайгаар аутизмтай хүүхэд энгийн хүүхэд шиг сурч, хөгжиж, хөгжлийн түвшинд нь очих боломжтой юм шүү.

#7 Аутизмтай хүүхдийг сургуульд орохоос нь өмнө бус, аль болох эрт хөгжүүлж эхлэх хэрэгтэй 

Зарим эцэг эх аутизмтай хүүхдийг сургуульд орохоос нь өмнө л бэлдэж хөгжүүлж эхлэх хэрэгтэй гэж боддог ч хүүхдийг аль болох эрт оношлуулан тусгай хэрэгцээт хүүхдэд тохирсон сургалтын хэв маягаар хөгжүүлэх шаардлагатай байдаг. 

Аутизмтай дийлэнх хүүхэд энгийн хүүхдүүдийн түвшинд дөхөж очиход маш их хугацаа шаардлагатай бөгөөд хүүхдийн онцлогоос шалтгаалан сургуульд орохоос өмнөх хэдхэн сарын хугацаа маш хангалтгүй юм шүү. 

 

#8 Аутизмтай хүүхэд бүрт нэг сургалтын арга тохирохгүй 

Ам дамжсан яриа, сошиал сүлжээн дэх пост мэдээлэл зэргээс эцэг эх асран хамгаалагчид нэг хүүхдэд тохирсон сургалтын аргыг өөрийн хүүхдэдээ турших хандлагатай байдаг. Гэвч хүүхэд бүхэн адилгүй учир нэг хүүхдэд тохирсон арга өөр хүүхдэд тохирох баталгаагүй учир мэргэжлийн хүмүүст хандаж хүүхдэдээ тохирсон арга барилаар хөгжүүлэх хэрэгтэйг санаарай. 

#9 Аутизмтай хүүхдийг "ямар ч хамаагүй" зан үйл засалч хөгжүүлж чадахгүй  

Тусгай боловсролын төв, сэргээн засах төвийг сонгохдоо та тухайн байгууллагын багш, мэргэжилтнүүдийн чадварыг судлах нь хамгийн чухал юм шүү. Зан үйл засалч бүр аутизмтай хүүхэдтэй ажиллаж чадна гэсэн үг биш. Өнөөдрийн байдлаар олон улсын мэргэжилтнүүд аутизмтай хүүхдийг ABA сургалт-заслын стандартаар хөгжүүлэх нь үр дүнтэй хэмээн үзэж байна.

ABA чиглэлээр хүүхдэд сургалт-засал хийдэг хүмүүсийг ABA терапистууд гэдэг. Эдгээр мэргэжилтнүүдийг сургадаг, мэргэшүүлдэг мэргэжилтнүүдийг сертификаттай мэргэшсэн зан үйлийн шинжээч буюу товчоор BCBA (Board Certified Behavior Analyst) гэж нэрлэдэг. Тиймээс таны сонгох сургалтын төвийн мэргэжилтнүүд ямар ур чадвартайг сайтар судалсны дүнд сургалтаа эхлүүлээрэй.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ABA сургалт-заслыг стандартын дагуу Монголд нэвтрүүлэн ажилладаг тусгай боловсролын төв байдгийг та мэдэх үү? 

"Асах гэрэл баясал" тусгай боловсролын төв нь ABA сургалт-заслын аргыг олон улсын стандартын дагуу нэвтрүүлэн, зөвлөлийн гэрчилгээтэй зан үйлийн шинжээч буюу BCBA сертификаттай багш, сургалтын координатор, мэргэшсэн зан үйл засалчид (терапист)-ын бүрэлдэхүүнтэйгээр аутизм болон бусад хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд чанартай тусгай боловсрол олгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж буйг дуулгахад таатай байна. 

Та энд  дарж "Асах гэрэл баясал" тусгай боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцаарай    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
5
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.