Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ганцаардал, түгшүүр, айдсыг даван туулахад тань хань болох зөвлөгөөнүүд


Сэтгэлийн түгшүүрээ даван туулахын тулд бусдаас зайгаа барьж, ганцаараа байхыг эрхэмлэдэг бол тус нийтлэлийг уншаарай.

Заримдаа өөрийгөө тусгаарлах нь сэтгэлзүйгээ тогтворжуулж тайвшрах хамгийн хурдан, үр дүнтэй арга болдог. Гэр бүл, найз нөхдөө орхин харийн улсыг зорьж, эхнэр, нөхрөөсөө зайгаа барихын тулд зориуд илүү цагаар ажилладаг. Эсвэл зөрчилдөж болзошгүй хүмүүстэй хэзээ ч жинхэнэ хүсэл сонирхлоо хуваалцдаггүй.

Бусдаас зайгаа барьснаар сэтгэлийн түгшүүр үгүй болж, тайван болдог ч энэ нь ямагт золиос шаарддаг. Хүмүүстэй харилцаа үүсгэх боломжуудыг алдаж, сэтгэлийн тэнхээгүй болно. Иймд ганцаараа байхаар шийдсэн бол бусад хүмүүстэй харилцах боломжоо үргэлж золиосолж байна гэдгээ ухамсарлах нь зүй.

Та асуудалтай харилцаанаас хэрхэн зайлсхийдэг вэ? Эдгээр жишээ танд тохиолдож байсан бол та бусдаас ангид ганцаараа асуудлаа шийдэхийг эрмэлздэг хүн юм.

- Гэр бүлээсээ зайлсхийхийн тулд илүү цагаар ажиллаж, өөрийгөө завгүй байлгах.

- Эрүүл харилцаанд орохоос эмээж архи, согтууруулах ундаа хэрэглэх.
- Гэр бүл, найз нөхдөөсөө дөлж өөр улсыг зорих.
- Спорт, цаг агаар гэх мэт наад захын юм ярих, өөр зүйлс ярихгүй байх.
- Уулзалт цуцлагдахад гэнэтийн амар тайван байдлыг мэдрэх.
- Залгаж ярилцахаас илүү зурвас бичихийг илүүд үзэх.
- Чухал дуудлага авахаас эмээх, дүрсээ харж ярихаас зайлсхийх.
- Маргаан үүсч болзошгүй гэж бодохдоо санал нийлэхгүй байсан ч худлаа хэлэх.
- Зөвхөн баяр наадмын үеэр гэр бүлтэйгээ уулзах.
- Өөрийн амьдралын туршлагыг ярихгүйн тулд нөгөө хүнээс олон асуулт асуусаар байх.
- Сонирхолгүй байсан ч нөгөө хүнээ бодсоор болзоонд явах.
- Зүгээр биш байсан ч “Би зүгээр”, “Би сайн байгаа” “Юу ч болоогүй” зэрэг үгсийг амны уншлага болгох.
- Уур амьсгал өөрчлөгдөхөд даруй ярьж байсан сэдвээ солих.
- Ажилдаа идэвхтэй хамтран ажиллагсдадаа өөрийгөө танилцуулахгүй байх.
- Танаас өөр зан чанартай нэгэнтэй яриа өрнүүлэхгүй байх.
- Өвчин туссан, хэцүү байдалд буй хүмүүстэй ярилцахаас зайлсхийх.
- Хэцүү дурсамжаа ярих бүү хэл дурсахыг ч хүсэхгүй.
- Чухал боловч хүндрэлтэй сэдэв бол ярихгүйг хичээх.
- Гэр бүлээрээ цугласан үедээ зурагтаа асаах.
- Хэн нэгнээс зугтахын тулд давхар уулзалт төлөвлөх.
- Завгүй байлгахын тулд шахуу хуваарь гаргах.
- Хүмүүс таны хүсэл сонирхлыг ойлгохыг хүсэхгүй байна гэж бодох.
- Бусдын тухтай байдлын төлөө өөрийгөө золиослох.


Заримдаа бусдаас зайгаа барих тийм ч буруу сонголт биш байдаг. Бусдаас дөлж, ярианы сэдвээ өөрчилсөөр байх нь бусадтай зохицох зөв арга байж болох юм. Гэсэн ч та өөрөөсөө нэг чухал асуултыг үргэлж асууж байгаарай: Энэ зөв шийдэл мөн үү, эсвэл миний сэтгэлзүйн түгшүүр ийм байдалд хүргэж байна уу?

Бусдаас зай барихгүйгээр сэтгэлийн түгшүүрээ удирдаж болно. Гэвч хэсэг хугацаанд тухгүй, хүндрэлтэй байдал үүснэ гэдгийг санаарай. Гэр бүл, найзуудтайгаа цагийг өнгөрүүлж, тэдний хажууд өөрийнхөөрөө байх аргад суралцах шаардлагатай болж, хэцүү яриа өрнүүлэх хэрэгтэй болно. Тэд таныг зурагтаа унтраагаад ирж ярилцахыг хүсэж эсхүл утсаа тавиад юу болохгүй байгааг зогсолтгүй шална.

Бусдаас өөрийгөө тусгаарлах үед нөхцөл байдал тэр бүр өөрчлөгддөггүй. Хүмүүстэй тасралтгүй харилцаанд орж байж ямарваа нэг асуудал шийдэгдэж, нөхцөл байдал өөр болно. 

Өөрийгөө бусдаас тусгаарлаж ганцаараа байхаар шийдсэн үед таны сэтгэлийн түгшүүр өөрөө үгүй болчихно гэж бодох хэрэггүй. Харин бусадтай асуудалтай байгаа харилцаагаа эргэцүүлж, гарц, шийдлийг тунгаагаарай.

Ингэхдээ өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.

-Миний гэр бүл асуудлаа шийдэхийн тулд надаас зайгаа барьдаг бил үү?

- Сэтгэлийн түгшүүрээ даван туулахад бусдаас зайгаа барих тус болж байна уу?

- Бусадтай харилцаж байхдаа өөрөөр хэрхэн сэтгэлийн түгшүүрээ удирдах вэ?

- Бусдаас зайгаа барьдаг зуршлаа хаяхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Эх сурвалж: Psychologytoday.com

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
ПСИХОПАТ эмэгтэйг хэрхэн таних вэ?
2
3 өдрийн өмнө
Таныг сэтгэл түгших эмгэгтэйг илтгэх 3 том шинж тэмдэг
3
2024.05.06
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.