Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Интроверт хүмүүсийн онцгой байдлыг харуулж, мэдрүүлж чадсан 10 дотно дүр


Интроверт болон экстраверт шинжүүд хүмүүсийн аль алинд нь байдаг. Зөвхөн аль нь илүү давамгайлсан бэ гэдэг нь л гол билээ. Бүрэг дуугүй бас дотоод ертөнцдөө цагийг хамгийн их өнгөрүүлэгч интроверт хүмүүсийг бид олон үзэсгэлэнтэй киноны гол дүрээс харж болдог. Тэр дундаас бидэнд хамгийн ойр санагддаг интроверт дүрүүдийг сонирхуулж байна.


10. Патерсон - Paterson (2016)

Жүжигчин Адам Драйверын бүтээсэн энэхүү дүр нь яруу найрагт хайртай залууг харуулдаг. Жим Жармуш найруулагчаар нь ажиллаж, яруу найргийн гайхалтай мэдрэмжийг төрүүлж чадсан тус бүтээлээс бид Патерсоны дүр өөрийн нам гүм, удаан хэмнэлтэй, дуугүй ертөнцөө хэрхэн хайрлан хүлээн зөвшөөрч, энэ байдалдаа тав тухтай, сэтгэл ханамжтай буйг харж болно. 

9. Теодор - Her (2013)

Хиймэл оюун ухааны программ дээрх Саманта гэх дуу хоолойд дурласан нам гүм, дотогшоо, хайрламаар залуугийн түүхийг бид энэ киноноос харж болно. Хүмүүсийн харилцаа багасаж, технологи илүү давамгайлсан ертөнцөд ганцаардан орших Теодорын хайрлан дурлаж буй нь, түүний сэтгэл хөдлөлүүд танд үнэхээр таалагдах нь гарцаагүй.

8. Шарлотт - Lost in Translation (2003)

Софиа Копполагийн энэхүү киног бүрхэг бороотой өдөр үзэхэд хамгийн гайхалтай. Бүх өдөр Шарлоттын хувьд бүрхэг бороотой мэт санагдана. Тэр өөрөө өөрийгөө танин мэдэх аялалд гарч, хайр дурлал, нөхөрлөл найзын харилцаагаа ч цэгнэн бодлогоширч буйгаар гарах бөгөөд үзсэн интроверт хүмүүст үнэхээр ойр санагдах нь лавтай.

7. Майкл - Paddleton (2019)

Заримдаа бидний амьдралд ойр дотно ганц хүн л хангалттай байдаг. Энэ бол Энди болон Майкл гэх хоёр хүний нөхөрлөлийн тухай өгүүлэх бөгөөд хайртай хүнээсээ хагацах, тавьж явуулах тухай маш сэтгэл хөдлөм түүхийг харуулна. 

6. Жоэл - Eternal Sunshine of the Spotless Mind (2004)

Зүрх сэтгэл нь шархлан үлдсэн эр хайртай эмэгтэйгээ бүр мөсөн мартахаар шийднэ. Гэхдээ бүр түүний тухай бүх дурсамжийг арилгахаар шийдэж орхих бөгөөд тэдний хайр дурлалын түүх тэр чигтээ мартагдаж, танихгүй хүн болно гэх явдал нь яваандаа ямар сэтгэл өвтгөм болохыг ч ойлгоно. 

5. Амели - Amélie (2001)

Хүн бүхэнд эелдэг ханддаг ичимхий бүсгүйн хүүхэд мэт зан байдал, түүний эмзэг бас сонирхолтой ертөнц олон хүнд гүн гүнзгий мэдрэмж төрүүлдэг. Түүний нүд мянган үгийг хэлж чадах мэт тийм л харцтайгаас гадна тэр хүн бүхнийг жаргалтай байлгахыг л хүсдэг. Танил санагдаж байна уу?

4. Уильям - Almost Famous (2000)

Хөгжмийн ертөнц ямагт дуу шуугиан, бужигнаантай байх авч тэр дунд энэ хөгжмийн сэтгүүлч залуу өөрийн дуугүй, ичимхий байдлаар тодрон харагдана. Тэрээр маш нээлттэй, өөр ертөнцтэй хөгжмийн хамтлагийг даган явах ба маш олон сонирхолтой, заримдаа тэвчихэд бэрх замыг туулдаг. 

3. Каяла - Eighth Grade (2018)

Тэр бол олон нийтийн сүлжээнд өөрийгөө батлан харуулж, бусдын л адил идэвхтэй байхыг хүсдэг наймдугаар ангийн охин. Тэр сургууль дээрээ үе тэнгийнхнийхээ өмнө өөрийгөө илэрхийлэх чадваргүй бөгөөд зөвхөн олон нийтийн сүлжээнд өөр дүр төрхийг бий болгож, өөрчлөлт хийдэг. Өөрөөсөө өөр хүн байхыг хичээх нь ямар хэцүү болохыг ч тэр ойлгодог. 

2. Том - (500) Days of Summer (2009)

Интроверт романтик залуу Том нэгэн бүсгүйд сэтгэлээ алдаж орхино. Гэвч бүсгүй илүү гүнзгий харилцаанд байхыг хүсэхгүйгээсээ болж Томыг өвтгөж орхидог. Тэрээр өөрийн хүссэнээ авч чадахгүй, бодож байсан бүхэн нь талаар болохыг мэдрэх бөгөөд үүнээс бид маш олон зүйлийг ч олж харж чаддаг. 

1. Тодд - Dead Poets Society (1989)

Дан хөвгүүдийн сурдаг сургуулийн сурагч хүү ичимхий, бүрэг, дотогшоо бөгөөд өөрийгөө илэрхийлж үл чадна. Харин түүний Англи хэлний багш бүх сурагчдыг өөрийгөө илэрхийлэх, дотор байгаа бүхнээ гаргах, яруу найрагт дурлах сэдэл нь болж өгнө. Тоддын зүрх сэтгэлд байх тэр яруу найраг, мэдрэмжүүд ч түүний ачаар гарч ирэх бөгөөд тэр хүмүүстэй нөхөрлөж, амьдралыг илүү өөр өнцгөөс харж, бас өөрийгөө хүлээн зөвшөөрч, таатай байж эхлэх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.