UBLife Logo
Спорт

"NBA"-ийн драфтад Ш.Энхийн-Одын нэр багтжээ

"NBA"-ийн драфтад Ш.Энхийн-Одын нэр багтжээ

Сагсан бөмбөгийн Dayton Flyers багийн хамгаалагч Майк Шаравжамц (Mike Sharavjamts) буюу Ш.Энхийн-Од нь мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA (National Basketball Association)-ийн драфт буюу шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад нэрээ өгч, түүний нэр NBA-ийн албан ёсны сайт дээр байршаад байна.

Коллежийн сагсан бөмбөгийн багт анх удаа орж тоглож байгаа монгол тоглогч гэдгээрээ тэр хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан бөгөөд ийнхүү Dayton Flyers багаас гарч NBA-ийн драфтад нэрээ өгөхөөр болсон нь үнэхээр томоохон мэдээ болоод байгаа юм.

Эхний шатны драфтад нийт 242 хүний нэр орсон бөгөөд гадаад улс орны 48 тамирчны нэр багтсан байгаа аж. Драфт 2023 оны 6 сарын 22-ны пүрэв гарагт эхлэх гэнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.