Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд ирээд буй уран гулгагч Камила Валиевагийн тухай 10 баримт


Өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн турш уран гулгалтын үзүүлбэрүүдээрээ олныг баясгах ОХУ-ын баг тамирчид Монголд пүрэв гарагт ирсэн билээ. Тэр дундаас хүмүүсийн хамгийн ихээр хүлээж байгаа хүн бол мэдээж Камила Валиева юм. Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


1. Тэрээр 2006 оны 4 сарын 26-нд төрсөн. Одоо 17 настай.

2. Татарстаны нийслэл Казань хотод төрсөн бөгөөд өв уламжлал, соёлоо маш ихээр дээдэлдэг нэгэн аж.

3. 2022 оны олон улсын уран гулгалтын тэмцээнүүдэд тэрээр тэсрэлт хийн гарч ирсэн бөгөөд богино үзүүлбэрт 90.18, чөлөөт үзүүлбэрт 185-аас дээш оноо авч, нийт оноо нь 272.71 хүрсэн ганцаарчилсан төрлийн анхны уран гулгагч юм.

4. Тэрээр Этери Тутберизегийн багийн гишүүн бөгөөд Москва хотноо бэлтгэлээ хийдэг. Этери Тутберизегийн маш олон шавь дэлхийн шилдэгт тооцогдон, үргэлж медаль хүртсээр ирсэн билээ. Жишээ нь Анна Щербакова, Александра Трусова гэх мэт Бээжингийн олимпод эхний байруудыг хүртсэн тамирчдыг нэрлэж болно. Мөн Алина Загитова, Евгения Медведева гэх мэтээр уг нэрсийн жагсаалт маш урт үргэлжлэх болно.

5. Камилад 2019 онд шүтэн бишрэгчдийн клубээс нь нохой бэлэглэж байжээ. Түүний нэрийг Лева гэдэг аж. Камила амьтдад маш их хайртай гэнэ.

6. Тэрээр Татар үндэсний хоолондоо маш их дуртай. Татар гоймон, төмс болон махтай гурвалжин хэлбэртэй бин гэх мэт хоолнууд нь түүний хувьд хамгийн гоё нь гэнэ.

7. Камила Валиева "Wednesday" цувралын ихээхэн алдаршсан бүжгийн хэсгийг 2023 оны Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний гала тоглолтын үеэр мөсөн дээр амилуулж, олны анхаарлыг хамгийн ихээр татсан билээ. Түүний үзүүлбэр үнэхээр хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

8. Тэр тайвшрахын тулд утсан дээрээ "3 in a Row" нэртэй тоглоомыг тоглодог гэнэ.

9. Тэр чөлөөт цагаараа паркаар зугаалах, найзуудтайгаа уулзах, дуулах, амьтадтай тоглох дуртай. Бас дагаж дуулж болохуйц орос дуунуудыг сонсох үнэхээр дуртай гэнэ.

10. Тэр амьдралдаа 6 дүрэм баримталдаг гэнэ.

  • Бүх хүнтэй эелдэг бай
  • Бууж өгөлгүйгээр зорилгодоо тэмүүл
  • Эерэг харилцаа, хандлагатай бай
  • Шинэ найзуудтай болж, хүрээгээ улам бүр тэл
  • Гэр бүл, аав ээжээ хүндэлж, үргэлж талархаж яв

Эх сурвалж: dzen.ru, wikipedia


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
16 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
0
1
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.