UBLife Logo
Спорт

О.Цэцэнцэнгэл домогт аварга Тэдди Ринерт торгуулиар ялагдлаа

О.Цэцэнцэнгэл домогт аварга Тэдди Ринерт торгуулиар ялагдлаа

Катарын нийслэл Доха хотноо жүдо бөхийн ДАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр татамид эмэгтэйчүүдийн +78 кг болон эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жингийн барилдаанууд явагдана.

Абу Даби, Парис, Тель-Авивын Их дуулгуудын алт, Бакугийн Их дуулгын хүрэл медальт О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, Бахрайны жүдочийг ялснаар шигшээ 16-д ДАШТ-д арав түрүүлсэн, олимпын хошой алт, хүрэл медальт Тэдди Ринертэй оноолт таарав. Улмаар барилдааны төгсгөл хэсэгт О.Цэцэнцэнгэлийн идэвх удааширч, гурав дахиа торгуулснаар 34 настай Тэдди Ринер ДАШТ-ий шигшээ наймд шалгарлаа.

Харин А.Адъяасүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар Молдовын жүдочийг ялсан ч Хятадын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.