UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтодоо Унгарт 21:19-ээр хожигдлоо

Сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтодоо Унгарт 21:19-ээр хожигдлоо

Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлөөрх дэлхийн шилдэг 40 баг хуран чуулжээ. Өнөөдрөөс эхэлж, 6-р сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд тэд шинэ аваргаа тодруулах юм. Монголын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Унгарын эсрэг хийж, 21:19 харьцаатайгаар хожигдлоо.

Тус тоглолтод Ө.Индра 12 оноог авч, бүх тоглогчдыг тэргүүлэв. Мөн О.Хулан зургаан оноо, Б.Ариунцэцэг нэг оноо авчээ. 

Монголын баг дараагийн тоглолтоо өнөөдөр 19:25 минутаас Чехтэй хийх хуваарьтай байна. Харин эрэгтэй шигшээ багийн хувьд маргааш 18:00 цагаас Унгартай тоглох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.