UBLife Logo
Спорт

ДАШТ: Монголын шигшээ Чехийн багт 21:10-аар хожигдлоо

ДАШТ: Монголын шигшээ Чехийн багт 21:10-аар хожигдлоо

Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлөөрх дэлхийн шилдэг 40 баг хуран чуулжээ. Өнөөдрөөс эхэлж, 6-р сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд тэд шинэ аваргаа тодруулах юм. Монголын эмэгтэй шигшээ баг хоёр дахь тоглолтоо Чехийн эсрэг хийж, 21:10 харьцаатайгаар хожигдлоо. Чех эхний тоглолтодоо өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Канадын багийг хожоод байсан юм.

Монголын шигшээ баг нуруугаар илт намдаж самбараас бөмбөг авч чадалгүй, өрсөлдөгч багийнханд олон боломжийг олгож байв. Тус тоглолтод Чехийн багийнхан удаа дараа хоёр онооны шидэлтийг амжилттай болгосноор тоглолтын эхнээс оноогоор тасарч эхэлсэн. 

Монголын шигшээ баг эхний тоглолтоо Унгарын эсрэг хийж, 21:19 харьцаатайгаар хожигдсон билээ. Тус тоглолтод Ө.Индра 12 оноог авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн. Харин Чехтэй хийсэн тоглолтод тэрээр таван оноог авч мөн л багийнхнаа тэргүүлэв. Тэд 6-р сарын 1-нд Америк болон Канадын багуудтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх хуваарьтай байна.

Харин Монголын эрэгтэй шигшээ баг маргааш 18:00 цагаас Унгартай эхний тоглолтоо хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.