Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу


Энэ сард бидний харилцаа холбоо ихээхэн чухал байх болно. Та аль ч ордонд байлаа гэсэн хэн нэгэнтэй харилцахдаа нухацтай хандах ёстой тийм л сар айсуй.


Beautiful Illustrations by: Giang Giô

1. Хонь (3/21-4/19)

 Яг одоо таны толгой тархин дотор асар их бодол байна. Хайр болон таашаал зэрэг нь энэ сарын хамгийн чухал сэдэв болох шинжтэй. Сугар гарагийн нөлөөгөөр 6 сарын 5-наас эхлэн та үнэхээр өөрийг чинь татсан хэн нэгэнд хөл толгойгоо эргэтэл дурлах магадлалтай. Энэ бол зүгээр ч нэг харилцаа, үерхэл, шохоорхол биш байх болно. Мөн зөвхөн хосын хайр ч биш хүүхэд, найз нөхөд, тэжээвэр амьтнаа хайрлах хайр ч байж болно. Та ямар ч байсан гэлээ хайран дунд умбах болно. Та ямар нэгэн зүйлийг тэмдэглэх хэмжээний сайхан үйл явдалтай учрах болно. Энэ бүх зүйл дурсамжтай, хөгжилтэй байх болно.

Мөн энэ сард анхаарах өөр нэг зүйл нь та амьдралд тань нөлөө үзүүлэх шийдвэр гаргаж болзошгүй. Маш богино хугацаанд олон яарсан шийдвэр гаргах шаардлагатай нүүр тулах бололтой. Чухал үйл ажиллагаа төлөвлөх, шинэ байр, машин худалдан авах, зээл авах, гадаадыг зорих, суралцахаар шийдэх, ямар нэгэн ажлаа дуусгах гээд юутай ч холбоотой байж мэднэ. Санаа зовох хэрэггүй дээ. Өдрийн төгсгөлд гэхэд та өөртөө үнэнч байж, өөртэйгөө шулуухан ярьж, хүсэж буй шийдвэрээ бие даан гаргах хэрэгтэй. Та өөрт хамгийн хэрэгтэй шийдвэрээ ямар нэг аргаар олох л болно. Өөртөө итгэ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайр, хүүхэд, тэжээвэр амьтан, болзоо, дотно харилцаа, таашаал, үдэшлэг, зугаа, аялал, боловсрол

Танд зориулах дуу:

2. Үхэр (4/20-5/20)

Мөнгө болон гэр бүлийн асуудлууд энэ сард хамгийн чухал байх болно. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та ямар нэгэн том өр зээлээ дуусгах боломжтой болно. Магадгүй оюутны зээл, машины лизинг, бүр байрны зээл ч байж мэднэ. Ямар нэгэн өртэй мэдрэмжээс салах ямар сайхныг та мэдэрнэ. Бас та хөрөнгө оруулалт, мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн зүйлийг олж мэднэ. Танд санхүүгийн зөвлөх, харилцаж буй банк чинь нэг л таалагдахгүй байгаа бол солих шийдвэр гаргаж, санхүүгийн хувьд хэд хэдэн өөрчлөлт гаргах магадлалтай байна. 

6 сарын 18-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та ямар нэгэн бодож явсан санаагаа бодит ажил болгох шинэ санаануудыг олж авна. Төлөвлөхөд нэлээн хугацаа орох ч та ямар нэг байдлаар ажил хэрэг болгож чадах болно. 

6 сарын 5-наас Сугар гарагийн нөлөөгөөр гэр бүлийн амьдрал тань аз жаргал авчрах болно. Гэр бүл, дотнын хүмүүстэй илүү их мөнгө зарцуулж, бас гэр орноо тохижуулах тал дээр зардал их гаргах магадлалтай байна. Хайр дурлалын тал дээр хайртай хүнтэйгээ цуг илүү тайван амгалан цаг хугацааг өнгөрүүлэхийг хүсэх бололтой. Хүмүүсээс хол, хамтдаа тэврэлдэн хэвтээд кино үзэх гэдэг ч юм уу, ийм амар амгалан өдрүүд айсуй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Өр зээл, хөрөнгө оруулалт, орлого, гэр бүл, гэр орон, үл хөдлөх хөрөнгө, засвар чимэглэл, тав тух

Танд зориулах дуу: 

3. Ихэр (5/21-6/20)

Харилцаа холбооны динамик энэ сард гол зүйл байх болно. Та ямар ч харилцаанаас үнэнийг олж мэдэхийг хүсэж байлаа ч яг үнэндээ тэр үнэнийг олж сонсоод дааж, давж гарч чадах эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. 6 сарын 3-нд Тэргэл сар тохиох бөгөөд таны харилцаа холбоонд ихээхэн нөлөөлнө. Таны зөв, тааламжтай байгаа эсэхийг гайхаж байсан харилцаанд гэрэл тусгаж, та бодит байдлыг харах боломжтой болно. Гэр бүл, ажил, найз нөхөд, хайр дурлал аль ч харилцаанд байлаа гэсэн хэрэв та тэр харилцаандаа сэтгэл хангалуун биш байвал бүхнийг шинээр эхлэх, орхиж явах сонголт ч хийж болно.

6 сарын 18-нд тохиох Шинэ сар таны амьдралд шинэ хуудас нээх болно. Гэхдээ ажил мэргэжлийн тал дээр та төөрч будилсан мэдрэмж авсан хэвээр байх магадлалтай. Бүх сонголтыг нээлттэй байлгаж, аль нь танд илүү тохирохыг сайтар бодох хэрэгтэй.

Богино хугацааны аялал, амралт танд гайхалтай тохирох болно. 6 сарын 5-наас Сугар гарагийн нөлөөгөөр та ганцаараа эсвэл гэр бүлийн хүн, найз нөхөдтэйгөө хамт аялахаар шийдэж магадгүй. Эсвэл хосоороо гайхалтай цагийг өнгөрүүлэх боломж болж ч магадгүй. Ямар ч тохиолдолд байлаа гэсэн аялал, амралт танд хэрэгтэй зүйл байсныг ойлгож, маш сайхан хөгжилдөх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хамтрал, этик, соёл харилцааны асуудал, адал явдал, аялал, шинэ эхлэл, үнэнч байдал

Танд зориулах дуу:

4. Мэлхий (6/21-7/22)

Таныг сэтгэл санаа, мэдрэмж, бие махбод гээд бүх талаар нь шаналгаж бас ядрааж буй зүйлсээс холдох цаг нь ирсэн бололтой. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сар таныг өөрт чинь хэцүү байгаа өргөсийг авч хаях цаг болсныг хэлж байна. Өөртөө шударга хандаж, бүх зүйлийг бодитоор харж чадсанаар та үр дүнтэй өөрчлөлт хийж чадна. Өөрийгөө хуурах хэрэггүй. Бас ажлын орчинд өөрчлөлтүүд гарсныг та анзаарах болно. Та эсвэл хэн нэгэн ажлын хүн чинь ажлаасаа гарах шийдвэр гаргах эсвэл шууд гарчхаж ч магадгүй байна. 6 сарын 5-ны Сугар гарагийн нөлөөгөөр мөнгө санхүү илүү сайжирна. Өөрийн авьяас, бүтээлч байдлаар дамжуулан мөнгө олох боломжтой байна. 

6 сарын 18-нд тохиох Шинэ сар танд ихээхэн нөлөөлнө. Сарын нөлөөгөөр та өөрийн дотоод "би"-гээ тэтгэж, эрч хүч, урам зориг авах боломжтой болно. Өөрийн сүнсийг илүү тэтгэж чадах энэ үеэр зүрх тань юу гэж шивнэхийг сайтар сонс. Дэлхийн ван гараг 6 сарын 11-нд танд нөлөөлж, харилцаа холбооны тухай маш том мэдээг авчрахаар байна. Та энэ үеэс хойш энэ жилийг дуустал харилцаа холбооны хүч чадал ямар чухал болохыг ойлгож, маш олон зүйл сурч авах болно. Бас зарим нэг зүйл дээр бууж өгөх нь хамгийн хүчирхэг, зөв үйлдэл болохыг ч ойлгож магадгүй байна. Харилцаа холбоогоо сайтар анхаараарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Ажил, эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, мөнгө, авьяас, хүч чадал эрх мэдэлтэй холбоотой асуудлууд

Танд зориулах дуу:

5. Арслан (7/23-8/22)

Энэ сард хэд хэдэн өөрчлөлт хийгдэхээр байна. Тэр тусмаа романтик тал дээр. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та ямар нэгэн харилцаагаа дуусгавар болгож магадгүй. Нөгөө талаас хэрэв нэг нэгэндээ маш ихээр дурлаж хайрласан харилцаанд байгаа бол энэ сар харин ч эсрэгээрээ хайрыг тань улам бүр амттай болгох нөлөөг үзүүлнэ. Мөн жирэмслэлтийн тухай мэдээ дуулж магадгүй. Хүүхэдтэй болох тухай ямар нэгэн мэдээлэл таны чихийг дэлсэх магадлалтай. Эсвэл ямар нэгэн бүтээлч төсөл, ажил тань маш их эрч хүчтэйгээр урагшлах болно. 

Та шинэ найз нөхөдтэй болж, илүү нээлттэй нэгэн болоход бэлэн байна. 6 сарын 18-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та олон уулзалт, үйл ажиллагаанд оролцож олон хүнтэй цуг байхыг хүснэ. Та бүх газар, хүн болгоны дэргэд байхыг хүсэж магадгүй ч өөрийн эрч хүчийг хэт их зарцуулж, ядрахаас болгоомжлоорой.

6 сарын 5-наас эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр та хамгийн сайхнаараа бусдад харагдаж, сэтгэл татам байх болно. Хайр дурлал болон ажил хоёр хоорондоо нэг өдөр давхцаж, таны анхаарлыг хувааж магадгүйг анхаарч, аливааг маш сайн зохицуулах тал дээр төлөвлөгөөтэй байгаарай. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Таны сэтгэл татам байдал бүх зүйлийг зохицуулах хүчийг өгөх болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайр, жирэмслэлт, болзоо, романс, бүтээлч байдал, нөхөрлөл, нийтэч байдал, гоо үзэсгэлэн

Танд зориулах дуу:

6. Охин (8/23-9/22)

Таны гэр бүлийн асуудлууд бага зэрэг хурцадмал болж ирэх магадлалтай. Тэр тусмаа та хэрэв гэр бүлийн хөрөнгөний тал дээр ямар нэгэн асуудал гаргасан бол байдал илүү хурц байх болно. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сар таныг гэр доторх асуудлаа шийдэхийг урьж байна. Болж буй үйл явдалд та хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандах магадлалтай тул энэ асуудал дээр ул суурьтай хандаарай. Мөнгө, гэр бүлтэй холбоотой ямар ч асуудал дээр та бүх хүний эрх ашиг, аюулгүй байдлыг бодож үйлдэл хийх хэрэгтэй. Бас ямар ч асуудал гарсан та түүнийг зохицуулж чадах болно гэдэгтээ итгээрэй. 

Сарын дунд үед танд карьертай холбоотой боломжууд гарч ирж, анхаарал татах болно. 6 сарын 18-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та амжилтад  ихээхэн ойртох болно. Гэхдээ тийм ч амар байхгүй. Та амжилтад хүрэхийн тулд маш олон талын зүйлийг оролдож, уян хатан байх шаардлагатай болно. Зөвхөн нэг зүйлээ дагнахгүй олон зүйлийг зэрэг оролдох боломжтой болно. Ийм төрлийн зүйл дээр амжилт гаргаж чадах хүн гэвэл зөвхөн та л байх болно.

6 сарын 11-нээс Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр хайр дурлалын амьдрал ихээхэн эрчимжих болно. Дэлхийн ван гараг ирэх жилийн эхээр буцах хөдөлгөөн хийх хүртэл нь та хайр дурлалын амьдралыг чинь орвонгоор нь эргүүлж мэдэх учралтай холбоотой чухал сургамжуудыг олж авах болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Гэр орон, гэр бүл, үл хөдлөх хөрөнгө, сэтгэл хөдлөл, карьер, нэр хүнд, шагнал, хувь тавилангийн учрал, үлэмж хүчтэй хайр

Танд зориулах дуу:

7. Жинлүүр (9/23-10/22)

Бүх зүйлийг харах өнцгөө өөрчилж чадвал тэр бүх зүйлс ч дагаад өөрчлөгдөх болно. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сар танд шинэ санаа, ухаан мэдлэгийн хурыг буулгах болно. Та өмнө нь аливаа асуудалд арай жижиг өнцгөөс харж хандаж байсан байх магадлалтай. Таны үзүүлж чадах амжилтуудыг энэ харах өнцөг л хааж боогоод байсныг ойлгож, хайрцгаас гарч сэтгэж чадвал амжилт ойрхон байна.

6 сарын 18-нд тохиох Шинэ сар танд боловсролын талаас шинэ замыг тавьж өгөх болно. Ямар нэгэн хичээл, хөтөлбөрт бүртгүүлж, суралцах, богино хугацааны сургалтад хамрагдаж, сониуч байдлаа хангалттай тэтгэх хэрэгтэй. Та магадгүй ямар шинэ замаар явж, туршиж үзэхээ мэдэхгүй байгаа байх. Гэхдээ ирээдүйд ажиллах боломж, мөнгө олох боломжууд авчрах зүйлийг сонгох хэрэгтэй. Өөртөө цаг гаргаж энэ тухай сайтар бодоод үзээрэй.

6 сарын 5-нд Сугар гарагийн нөлөөгөөр таны амьдралд хайр дурлалын сонирхолтой үйл явдлууд тохиолдож, боломж гарч ирнэ. Таны найз таны амраг болж болно. Эсвэл одоо харилцаатай байгаа хүнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, дундын найзуудтайгаа, хүмүүстэй цуг илүү их уулзаж, хөгжилдөж болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Харилцаа, суралцах, аялал, нөхөрлөл, энэрэл нигүүлсэл, үдэшлэг, цугларалт

Танд зориулах дуу:

8. Хилэнц (10/23-11/21)

Санхүүгийн байдал нь энэ сарын тийм ч тааламжтай биш боловч чухал сэдэв байх болно. 6 сарын 3-ны Тэргэл сарнаас үүдэн та мөнгө санхүүгийн асуудал дээр ихээхэн эмзэг байх хандлагатай. Таны орлогын ямар нэгэн суваг эргэлзээтэй байдалд байгаа бол энэ үеэр бүр дуусгавар болох магадлалтай. Өөртэйгөө шударга харилцаж, яавал мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлэх талаах бодож, үйлдэл гаргах хэрэгтэй.

Аз болоход 6 сарын 18-ны Шинэ сарны нөлөөгөөр шинэ шинэ мөнгөний гарц нээгдэх боломжтой. Гэхдээ эрсдэлээ бодоод мөнгөө аль болох хямгатай зарцуулж байхыг анхаараарай. Бас ямар нэгэн санал танд итгэмээргүй таатай, гайхалтай санагдаж байвал заавал нягтлах хэрэгтэй. Учир нь мөнгөө илүү ихээр алдах эрсдэл бий болж ч магадгүй юм шүү.

6 сарын 5-наас Сугар гарагийн нөлөөгөөр таны авьяас чадварыг чухал, том, эрх мэдэлтэй хүмүүс олж харах болно. Та өөрийгөө илүү бүтээлч байдлаар харуулж, өөрийгөө зарж чадвал та ихээхэн амжилт олж, хүмүүсийн хараанд өртөн өөрийн чадах гайхалтай зүйлийг хийх боломжтой болно. Хайр дурлалын тал дээр та өөрийг чинь амжилтад хөтөлж чадах тийм хүнтэй болзоонд явж, уулзахыг хүсэж магадгүй. Бас энэ төрлийн харилцаа танд сайнаар нөлөөлж, олон талаараа ашигтай байх магадлалтай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, өр зээл, авьяас, үнэ цэн, бүтээлч байдал, олны анхаарал, боломж бүхий романтик харилцаа

Танд зориулах дуу:

9. Нум (11/22-12/21)

Мэдрэмж, сэтгэл хөдлөл маш ихтэй сар байх хандлагатай байна. Гэхдээ өөрийн мэдэрч буй зүйлээс нуугдаж, зугтаах хэрэг байхгүй. Харин ч нүүр тулах хэрэгтэй. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сарнаас үүдэн та өөрийн хамгийн эмзэг мэдрэмтгий талаа гүн мэдрэх хандлагатай. Харилцаа, амьдралын нөхцөл байдал, боломж гээд яг одоо амьдралд тань тохиож буй бүх зүйл дээр та эргэлзээтэй байдалтай нүүр тулж болох ч эцэст нь учрыг нь олж, өөрт тохиосон хүндхэн байдлаас гарч чадна. 

6 сарын 18-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та цоо шинэ харилцаа эхлүүлэх боломжтой болно. Таны таньдаг хэн нэгэнтэй шинэ эхлэл тавих эсвэл цоо шинэ танилцсан хүнтэйгээ хамтын ажиллагаа, харилцаа эхлүүлэх гэх мэт. Бизнесийн шинэ хамтрагчид гарч ирнэ. Бас томоохон шийдвэр гаргаж магадгүй. Хэн нэгэнтэй үерхлээ зарлах, гэрлэх, аялах, сурах гэх мэт. Амьдрал танд маш их адал явдлыг бэлдсэн байгаа учир бүгдийг нь нүүр бардам туулаарай. Мөн энэ сар хүмүүстэй уулзаж, цагийг сайхан өнгөрүүлэх, хамтдаа хөгжилдөх мөчүүдийг аль болох өөртөө их гаргаж, хүмүүстэй цуг сайхан дурсамж, мэдрэмж бүтээхийн төлөө шийдвэрүүд гаргаарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Харилцаа, гэрлэлт, хичээл зүтгэл, бизнес хамтрагч, аялал, боловсрол, хөгжөөнт мөчүүд

Танд зориулах дуу:

10. Матар (12/22-1/19)

Илүү дотоод руугаа чиглэсэн сар байх нь ээ. Эсвэл ядаж эхний хоёр долоо хоногтоо. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та илүү их амарч, тайвшрах хэрэгтэй болно. Энгийн үеэсээ хэд дахин илүү мэдрэг болж мэднэ. Энэ үед хэн нэгэнтэй ярилцах, мэргэжлийн хүний зөвлөгөө авах, бясалгал хийх зэрэг нь зөв санаа байх болно. 

6 сарын 5-наас Сугар гарагийн нөлөөгөөр санхүүгийн тал дээр шинэ боломжууд нээгдэх болно. Хөрөнгө оруулалт тань сайн байх, эсвэл ямар нэг байдлаар ихээхэн хөнгөлөлт урамшуулал эдлэх, ашиг их олох гэх мэт сайхан үйл явдлууд тохиолдоно. Бас зарим хүний хувьд хөрөнгө өвлөн авах боломж гарч ирнэ. Бас дотно харилцааны тал дээр ихээхэн адал явдалтай байна. Өмнөх үеэс илүү олон халуухан мөчүүд тохиолдох магадлалтай. Тэр тусмаа хэрэв та зөв хүндээ бүх бие сэтгэлээ зориулахаар шийдсэн бол гайхалтай өөрчлөлтүүд гарна.

6 сарын 11-нээс Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр та өөрийн хүч чадлыг мэдэрч, зөв ашиглах боломжтой болно. 6 сарын 18-нд тохиох Шинэ сар танд шинэ гайхалтай ажлын боломж гаргаж өгөх магадлалтай. Өөрийн хүч чадлыг зөв залж, амжилт гаргахдаа бэлдээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Ганцаардмал байдал, хаалттай байдал, ажил, эрүүл мэнд, хувийн хүч чадал, романтик мөчүүд, удирдах чадвар

Танд зориулах дуу:

11. Хумх (1/20-2/18)

Бүх нөхөрлөл, найзын харилцаа үүрд байх албагүйг та ойлгоно. Энэ сард та хэн нэгэн танил, найзаасаа холдож, өөр замаар явах шийдвэр гаргах магадлалтай байна. Магадгүй энэ шийдвэрийг гаргах гэж та эртнээс бодож эсвэл таамаглаж явсан байж мэднэ. Та үнэхээр тэсэхгүй болсноо ойлговол тэр харилцааг зогсоож, орхиж явах шийдвэр гаргах эрхтэй. 6 сарын 3-ны Тэргэл сарын нөлөөгөөр та энэ бүхнийг хийх боломжтой. 

Харин таны хайр дурлалын амьдрал аз болоход гэрэлтэж байна. 6 сарын 5-наас Сугар гарагийн нөлөөгөөр та хэдэн долоо хоногийн турш өөрөөсөө гэрэл цацруулж, хайрын мэдрэмж авна. Хэн нэгэн ойр дотнын хүнтэйгээ хайрын сайхныг мэдрэх боломжтой болж магадгүй байна. Мөн нэгэн дор Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр хүч чадлын тэмцэл гарч ирж магадгүй. Магадгүй нэг нь илүү харилцаагаа удирдахыг хүсэх эсвэл хайр дурлалын маш хүчтэй үйл явдлууд болж хянах аргагүй байж ч мэднэ. 

6 сарын 18-нд Шинэ сарны нөлөөгөөр ганц бие Хумхын ордны хүмүүст шинэ учрал тохиох боломжтой. Хэдийнээ хостой болсон бол хүүхэдтэй болох эсвэл гэр бүл болох боломжууд ч байна. Хэрэв та гэр бүлээ тэлж, хүүхэдтэй болоход арай бэлэн биш байгаа бол оронд нь ямар нэгэн хүсэж байсан төсөл, ажлаа эхлүүлж, бүтээлч байдлаар ямар нэгэн бүтээл төрүүлэх боломжтой. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Дайсан-найз, олон нийтийн уулзалт, цуглаан, нөхөрлөл, сошиал медиа, хайр, үерхэл, дотно харилцаа, хүүхэд, хамтрал

Танд зориулах дуу:

12. Загас (2/19-3/20)

Таны ажил мэргэжил болон гэр бүлийн тал дээр өөрчлөлтүүд гарч ирэхэд ойрхон байна. 6 сарын 3-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та өөрийн хийсэн зүйл, ажил дээрээ олны анхаарлыг татаж, амжилт олох эсвэл ямар нэгэн эргэлтийн цэг тохиох магадлалтай. Та өөрийн юу хийж, бүтээмээр байгаа хаана бүрэн харьяалагдаж байгаагаа ойлгох нь хамгийн чухал. Та зоригтойгоор шийдвэрүүд гаргаж чадна.

Нөгөө талаас 6 сарын 5-наас Сугар гарагийн нөлөөгөөр та өөрийгөө илүү үнэ цэнтэйгээр мэдэрч чадна. Хийж буй зүйлээ ч мөн үнэ цэнтэй гэж мэдрэх болно. Хайр дурлалын тал дээр та оффисын эсвэл ажил төрөлтэй холбоотойгоор танилцсан хүнтэй харилцаа тань цэцэглэж эхлэх магадлалтайг ойлгож авна. Хэрэв хэдийнээ харилцаа дунд байгаа бол нэг нэгэндээ үйлчилж, анхаарал тавих нь ирэх хэдэн долоо хоногийн хайрын хэлэмж чинь болж магадгүй. 

6 сарын 18-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр гэр бүлийн амьдралд цоо шинэ эхлэл тавигдана. Энэхүү шинэ эхлэл эхэндээ танд толгой эргэм, ойлгомжгүй санагдаж болох ч бүх зүйл болж бүтнэ гэдэгт итгэж, зөн совингоо дагаарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер, нэр хүнд, шагнал, хамт олон, тушаал дэвших, ажлын таатай байдал, гэр орон, гэр бүл

Танд зориулах дуу:


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.