UBLife Logo
Спорт

ДАШТ: Монголын шигшээ баг ДАШТ-ий хошой мөнгөн медальт Нидерландад 22:12-оор хожигдлоо

ДАШТ: Монголын шигшээ баг ДАШТ-ий хошой мөнгөн медальт Нидерландад 22:12-оор хожигдлоо

Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо ДАШТ-ий хошой мөнгөн медальт Нидерландтай хийж, 22:12 харьцаатайгаар хожигдлоо. Тус тоглолтод Ворти де Янг 13 оноог авсан юм. Харин Монголын багаас Д.Дэлгэрням таван оноо, О.Энхбаатар, А.Ананд нар гурван оноо, Ц.Отгонжаргал нэг оноог авав.

Монголын шигшээ баг эхний тоглолтодоо Унгарын багийг 21:19 харьцаатайгаар хожсон билээ. Харин дараагийн тоглолтоо 6-р сарын 2-нд Швейцарь, Японы багуудтай хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.